| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/06384/И |
| Дугаар | 184/ШШ2024/04031 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/04031
| 24 08 07 | 184/ШШ24/031 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ДЮ9309/-холбогдох,
16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 24 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.тэй 18 оны 09 дүгээр сард Япон улс руу хэлний бэлтгэлд хамт явсан. Бидний сургалтын төлбөр 24,964,670 төгрөг болсон ба үүнийг 18 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 5070000126 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс А.ийн сургалтын төлбөр болох 16,000,000 төгрөгийг төлсөн. Иймд А.ээс сургалтын төлбөрийн зардал болох 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.т холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.т холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Бид харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгөөс 118,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 118,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР