Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02688

 

 

 

 

 

 

2024он 06рын 10дөр

182/ШШ2024/02688

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ...... тоотод байрлах ОК ХХК /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...............тоотод оршин суух Бгийн О /РД: *****/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 760,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Оаас үндсэн зээлийн үлдэгдэл 422,999 төгрөг, зээлийн хүү 337,159 төгрөг, нийт 760,158 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 760,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Б.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 190,158 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ХХК-д төлөхөөр тохиролцов.

Хариуцагч Б.О нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ОК ХХК нь хариуцагч Б.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 760,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 760,158 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 190,158 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,794 төгрөгийн 50 хувь болох 11,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 11,397 төгрөг, хариуцагч Б.Оаас 11,397 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 760,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 190,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 190,158 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОК ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,794 төгрөгийн тал хувь болох 11,397 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11,397 төгрөг, хариуцагч Б.Оаас 11,397 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ОК ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА