Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02689

 

 

 

 

 

 

 

2024он 06рын 10дөр

182/ШШ2024/02689

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ....... төв байранд байрлах ГБ ХК /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоотод оршин суух Тын Б /РД: *****/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,080,043.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.Бгаас үндсэн зээл 965,765.26 төгрөг, зээлийн хүү 99,765.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,513.26 төгрөг, нийт 1,080,043.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,080,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Т.Б нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 280,043 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн хариуцагч Т.Б нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч Т.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,080,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,080,043 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 280,043 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,472 төгрөгийн 50 хувь болох 15,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 15,236 төгрөг, хариуцагч Т.Бгаас 15,236 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,080,043 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 280,043 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,472 төгрөгийн тал хувь болох 15,236 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,236 төгрөг, хариуцагч Т.Бгаас 15,236 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА