Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02796

 

 

 

 

 

 

 

2024он 06рын 13дөр

182/ШШ2024/02796

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: .......... байрлах ДЦС ТӨХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоотод байрлах МТХХК /РД: ****/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,572,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...МТХХК нь хуурай үнс худалдах, худалдан авах .....6 тоот гэрээг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан.

Гэтэл үнс худалдан авсан төлбөрөө төлж дуусгалгүй, өнөөдрийг хүртэл удаа дараа шаардуулж байна.

Иймд худалдан авсан үнсний төлбөр 1,714,900 төгрөгийг гэрээний 6.2-д заасны дагуу алданги 857,450 төгрөгийн хамт нийт 2,572,350 төгрөгийг МТХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ДЦС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй МТХХК-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,572,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд: Хариуцагч МТХХК нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 857,450 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ДЦС ТӨХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй. Хариуцагч МТХХК-д нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ДЦС ТӨХК нь хариуцагч МТХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,572,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч МТХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,572,350 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 857,450 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ДЦС ТӨХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,110 төгрөгийн 50 хувь болох 28,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 28,055 төгрөг, хариуцагч МТХХК-аас 28,055 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч МТХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,572,350 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 857,450 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 857,450 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ДЦС ТӨХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,110 төгрөгийн тал хувь болох 28,055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 28,055 төгрөг, хариуцагч МТХХК-аас 28,055 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ДЦС ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА