Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02828

 

 

 

 

 

 

2024он 06рын 14дөр

182/ШШ2024/02828

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ..........тоотод байрлах МК ББСБ ХХК /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..........тоотод оршин суух Бийн Ж /РД: *****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,408,618.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Жоос 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 949,900 төгрөг, хүү 422,724.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,278.77 төгрөг, нотариатын зардал 15,715 төгрөг, нийт 1,408,618.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: МК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Жид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,408,618.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Б.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 282,218.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч МК ББСБ ХХК нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болон мөн хариуцагч Б.Ж нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч МК ББСБ ХХК нь хариуцагч Б.Жид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,408,618.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,408,618.05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 282,218.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,487.9 төгрөгийн 50 хувь болох 18,743.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 18,743.95 төгрөг, хариуцагч Б.Жоос 18,743.95 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Ж нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,408,618.05 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 281,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 282,218.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,487.9 төгрөгийн тал хувь болох 18,743.95 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 18,743.95 төгрөг, хариуцагч Б.Жоос 18,743.95 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА