| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/06536/И |
| Дугаар | 184/ШШ2024/04067 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/04067
2024 08 12 184/ШШ2024/04067
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 566,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулна: Хариуцагч ******* нь манай ******* ******* ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 04 сарын 08-ны өдөр 140000342050 оот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 12 сарын 01-ний өдөр сарын 2.9 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ... *******г хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 500,000 төгрөгийг төлсөн ба 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн хүүнд 474,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 92,005 төгрөг, нийт 566,333 төгрөг төлөхөөр байна. Иймд *******гээс зээлийн гэрээний үүрэгт 566,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 566,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 206,333 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 566,333 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 566,333 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 206,333 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 566,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 206,333 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гээс 10,312.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,625 төгрөгөөс 10,312.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан ******* ******* ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***