Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02871

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 182/ШШ2024/02871

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч........ тоотод оршин суух Х овогт Дын Э /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:... тоотод оршин суух ...... овогт Пын Ш /РД: ******/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э,

Хариуцагч П.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Штай 2017 онд танилцаж 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд ............ өдөр охин Ш.С төрсөн. П.Шаас 2019 оны 12 сараас хойш Х тасарч 2023 онд дахин холбогдож охиныхоо овгийг солиулах тухайгаа хэлсэн. Одоо хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч П.Ш шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Этэй анх 2017 онд танилцан 2018 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид 2019 онд хүүхэдтэй болсон. 2019 оны 09 сар хүртэл хамт амьдарсан бөгөөд түүнээс хойш хоорондоо Хгүй явсаар Д.Э нь охиныхоо овгийг нь солиулах талаар надад хэлсэн. Тэр үед би хөдөө орон нутагт ажилладаг байсан учир боломжгүй байсан. Д.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, мөн хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Д.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 0000596006 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, хүний их эмч Н.Нын тодорхойлолт /хх-4/, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-12/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч П.Шт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ... бидний дундаас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин Ш.С төрсөн. Бид тэр хугацаанаас хойш хамт амьдраагүй, охин Ш.С төрсөн цагаас миний асрамжид өсч бойжиж байна. Иймд эцэг П.Шаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэж тайлбарлаж гэнэ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч П.Ш нарын дундаас ............ өдөр охин Ш.С төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0000596006 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Д.Э, П.Ш нар нь 2019 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа, охин Ш.С эх Д.Эийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул эцэг П.Ш нь охин Ш.Сыг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эцэг П.Шаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин Ш.Сыг тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Шаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 58,553 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ............ өдөр төрсөн охин Ш.С /РД: ЛЙ19291380/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Шаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Шаас 58,553 төгрөг гаргуулж улсын орлогод олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА