Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/02905

 

 

 

 

 

 

 

2024он 06рын 26дөр

182/ШШ2024/02905

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах МБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Эын Б /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,954,102.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүжин, А.Энхсүлд нар,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ..Зээлдэгч Э.Б нь В21023010303 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэлнь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,656,880.55 төгрөг, зээлийн хүү 281,178.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,043.59 төгөрг, нийт 2,954,102.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Бтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,954,102.20 төгрөгийг хугацаа тохирч хувааж төлөх саналтай байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч МБ ХХК, хариуцагч Э.Бтай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,954,102.20 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 494,102.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч МБ ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,954,102.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,954,102.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 494,102.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч МБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 62,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Харицуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,954,102.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 492,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 494,102.20 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МБ ХХК-д төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч МБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 62,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МБ ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА