| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04029/И |
| Дугаар | 182/ШШ2024/03301 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03301
| 2024 о 08 сры 02 өдөр | 182/ШШ2024/03301 |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: байрлах ГБ ХК /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Г /РД: ***/, Бын Л /РД: ****/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Г овогтой Г /РД:***/, Б овогтой Л /РД: ****/ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ГБтай *** дугаартай, зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай авсан.
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** Б дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 7,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн жилийн хүүг 16.8 хувь, зээлийн гэрээний хугацааг 48 сар, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ***-В дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 14,4 хувь, зээлийн гэрээний хугацааг 30 сар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ3405106820-Г дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 8,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 13,2 хувь, зээлийн гэрээний хугацааг 30 сар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ***-5 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 5,680,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 13,2 хувь, зээлийн гэрээний хугацааг 30 сар болгон тус тус өөрчилсөн.
Хариуцагч нар нь зээл авах үедээ ....тоот хаягт оршин сууж байсан.
ГБны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчаас 22,949,389.09 төгрөг нэхэмжлэн Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138/Ш32024/00729 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд хариуцагч Г овогтой Г, Б овогтой Л нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18/05/1167 тоот Итгэмжлэл, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШЗ2024/00729 дүгээр захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/11768 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.Г, Б.Л нарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ГБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Г /РД: ***/, Бын Л /РД: ****/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШЗ2024/00729 дүгээр захирамжаар Г.Г, Б.Л, О.О нарын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Г, Б.Л нар нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ зэргээр Г.Г, Б.Л нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн CVL2411990001017824 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Г.Г нь Дорнод аймаг, Хэрлэн 10 дугаар баг, ялалт 16 гудамж, 3 тоот хаягт, Б.Л нь Б____ тоот хаягт тус тус бүртгэлтэй гэжээ.
3.3. Шүүхээс Б.Лд Б____ тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд өөрийн биеэр гардан авсан байна.
Дээрхээс дүгнэхэд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Лхагвын оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.4 Г.Г нь Дорнод аймаг, Хэрлэн 10 дугаар баг, ялалт 16 гудамж, 3 тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Г /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Б.Л эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Г /РД: ***/-ыг эрэн сурвалжилж, хүсэлт гаргагч ГБ ХК-ийн Б.Л эрэн сурвалжлуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ГБ ХК /утас:*****-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА