Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00136

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Цэдэн оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ө, Э.Д нарт холбогдох 1732000610035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 10-3-185 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баянынхан овогт Хонгорзулын Ө. /РД: */

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны № 218 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гараг  овогт Энхчимэгийн Д. /РД: */

 

           Шүүгдэгч Х.Ө, Э.Д нар нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөлөх бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 6 кг 400 граммыг түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өын өгсөн…. ...  2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос оройн 22 цаг 30 минутын үед галт тэргээр Зүүнхараад ирсэн. Тэгээд буугаад 15 км орчим газар явган яваад Улаанбаатар хот руу явдаг засмал замын хажуугаас нэг цаг гаран нөгөө ургамлаа түүсэн. Тэгээд нэг цаг орчим буцаж алхаад Мандал сумын Спиртийн үйлдвэрийн тэнд явж байхад цагдаа зогсоогоод цүнхээ шалгуул гээд шалгуулаад бид хоёрыг саатуулсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дгийн өгсөн ...... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос галт тэргэнд суугаад Зүүнхараад 22 цаг 30 минутын үед ирээд явган алхаад Улаанбаатар хот руу явдаг засмал замын хажуугаас гар утасны грлээ асааж байгаад ургамлаа түүсэн. Нэг цаг гаран түүгээд буцаад галт тэргэнд суух гэж явж байгаад Спиртийн үйлдвэрийн хажуугаас цагдаад баригдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

                                 Шинжээчийн дүгнэлт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн № 8657.........

                                 1.Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээний объект байгалийн ургамал” гэж хаягласан картон хар өнгийн хайрцганы хамт 204 г ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламж илрэв.

                                 2.3. Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг.

                                                  4. Дельта-9 тетрагидроканнабинол нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бөгөөд тухайн зүйлийг хэрэглэсэнээр хүн болон амьд организмын уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй нөлөө үзүүлдэг ургамлын гаралтай бодис ба гар аргаар түүж авч хэрэглэнэ  гэх /Хх-н 14 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад цолтой Т.Батзаяа би, 2017 оны 09 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Х.Ө нарт холбогдох эрүүгийн 1732000610035 дугаартай хэрэгт явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах. урьд өгсөн мэдүүлэгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагч Х.Өын зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулав.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Цагдаагийн хэлтсийн үүдэнд 17 цаг 53 минутанд эхлүүлэв.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Яллагдагч Х.Өын мэдүүлгийг шалгах ажиллагааг эхлүүлэн яллагдагч Х.Өоос “Та сэтгэцэд нөлөөт бодисыг хаанаас түүж бэлтгэсэн бэ? Уг газраа зааж өгч чадах уу?” гэж асуухад Х.Ө “Би зааж өгч чадна гэв” ингээд Х.Өын зааснаар сэтгэцэд нөлөөт бодис түүж бэлтгэсэн газарт очиход Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоотолгойгоос ертөнцийн зүгээр урд зүгт Улаанбаатар хотын чиглэлийн асфальтан замын зүүн талд хуучин тариан талбайн захаар асфальтан замын хажуугаар сэтгэцэд нөлөөт бодис ургаж байсныг Х.Ө зааж “Энэ газраас түүсэн” гэснээр гэрэл зургаар бэхжүүлэв.

Нэг тоогоор тэмдэглэсэн цэгээс Хэрх 4 дүгээр багийн Холбоотолгой хүртэл 800 метр, цагдаагийн хэлтэс хүртэл 8.5 километр байлаа гэх /Хх-н 28 дугаар хуудас/

Х.Ө, Э.Д нарын авч явсан цүнхтэй зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/

            Х.Ө, Э.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 38-39 дүгээр хуудас/

            Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хорооны, 09 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /Хх-н 40-41 дүгээр хуудас/

            Х.Өнөаболд, Э.Д нар нь урд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 42-43 дугаар хуудас/ зэрэг болно.

         

            Шүүгдэгч Шүүгдэгч Х.Ө, Э.Д нар нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөлөх бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 6 кг 400 граммыг түүж хууль бусаар бэлтгэсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Ө, Э.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Баянынхан овогт Хонгорзулын Ө, Гараг овогт Энхчимэгийн Д нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг баримтлан Х.Ө, Э.Д нарыг тус тус 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Х.Ө, Э.Д нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн цүнхтэй, 3 хэсэг хувааж савласан хатаж хөгзөрсөн бор хүрэн өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, Х.Ө, Э.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Ө, Э.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН