Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03297

 

 

 

 

 

 

 

 

 

2024ны 08 сры 02 өдөр

182/ШШ2024/03297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  байрлах ХЭХАийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Б /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч БЭХАийг томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ХБны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх БЭХАид шилжсэн. БЭХАаас ХБны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж ХБны чанаргүй актив нь БЭХАийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Т.Бд олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Хариуцагч нь ХБны Архангай аймгийн 1800 дугаар тооцооны төвтэй 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ /тэтгэврийн зээлийн гэрээ/ байгуулан 207,074 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатайгаар, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авч ажилласан.

2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 206,972 төгрөгийг 2 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Мөн дахин 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 401,720 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлэн авч ашигласан.

Зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 339,397.61 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл: 87,539.61 төгрөг, нийт 426,937.22 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Т.Баас зээлийн төлбөрийг нэхэмжилж хариуцагчийн оршин суугаа хаяг болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, горькийн 27, 1151 тоот хаягт нэхэмжлэл гаргасан.

Т.Б нь тус хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12524 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд, ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-д заасны дагуу зээлдэгч Т.Быг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Хүсэлт гаргагчаас: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаал, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 449 тоот Итгэмжлэл, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ202/12524 дүгээр захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/12450 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Бы иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ХЭХА нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Б /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/12524 дүгээр захирамжаар Т.Б нь ....... тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Б нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ зэргээр Т.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн CVL2411990001018140 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд
Т.Б нь
___ тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. Т.Б нь ___ тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Тын Б /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ХЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ХЭХА нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тын Б /РД: ****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Быг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ХЭХА /утас:****-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хүсэлт гаргагч ХЭХА улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА