| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03118/И |
| Дугаар | 182/ШШ2024/02908 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/02908
| 2024 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2024/02908 | Улаанбаатар хот |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоотод оршин байрлах ХХББСБ ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аий Б/РД: З***/-йг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Манай байгууллага нь А овогтой Б/РД:***/-тай 2022 оны 04 дүгээр 29-ний өдөр №000200 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 4,699,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгосон.
А.Бнь дээрх зээлийн гэрээг байгуулах үедээ ** тоот хаягт оршин суух гэх иргэний хаяг бүртгэлийн лавлагааг үндэслэж гэрээгээ байгуулсан болно.
А.Бнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн 101/Ш32023/15640 дугаартай захирамжаар хариуцагч нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. А.Бн 93006161 дугаарын утас нь одоог хүртэл холбогдох боломжгүй байгаа.
Иймээс хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхойгүй, хариуцагч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 24/311 тоот итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000200 тоот Хэрэглээний зээлийн гэрээ, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/15640 дүгээр захирамж зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/08971 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас А.Бн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас А.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аий Б/РД: З***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ... зээлдэгч А.Баттулгаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/15640 дүгээр захирамжаар А.Бнь Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монел 17 гудамж, 363в тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Бнь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/08971 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн А.Бн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд ... тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
5. Шүүхээс ... тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А.Бөөрөө гардаж авсан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бн оршин суух хаяг нь тодорхой байх тул ХХББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
7. Хүсэлт гаргагч ХХББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бг эрэн сурвалжлуулах эрэн сурвалжлуулах тухай ХХББСБ ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ХХББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА