| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02719/И |
| Дугаар | 182/ШШ2024/02929 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/02929
| 2024 ы 07 с н01өдөр | 182/ШШ2024/02929 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Нгийн П /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух А мээрэн овогт Дгийн /РД: ХХХ/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.П,
Хариуцагч Д.,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Д.д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Н.П миний бие өөрийн хүү Б.Дийг БНСУ руу явуулах талаар 2022 онд хөөцөлдөж байсан бөгөөд виз хэрхэн гаргуулах талаар таньж мэдэх хүмүүсээсээ асууж байсан юм. Гэтэл миний төрсөн эгч Н.Ггийн найз Н.С гэх эмэгтэй манай эгчид хандан надад таньдаг хүн бий, тэр хүн Солонгос руу ажлын гэрээгээр 3 жилээр явуулах визыг гаргуулж өгдөг юмаа гэж хэлснийг нь эгч надад хэлснээр миний бие Н.Сгийн найз Д. гэх эмэгтэйтэй холбогдсон.
Д. нь ажлын 3 жилийн гэрээгээр виз гаргаж өгч чадна, гадаад паспортаа өг, 4 хоногийн дотор ниснэ бэлтгэ" гэх мэтээр ярьж байсан бөгөөд виз гаргаж өгөх ажлын хөлс нь 8.000.000 төгрөг болно гэснээр түүнд 8.000.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг, мөн 07 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгөөр тус тус шилжүүлэн өгсөн. Төлбөрийг өгөхдөө түүний Хаан банк дахь ***тоот данс руу миний бие өөрийн Хаан банкны *** тоот данснаас шилжүүлэн өгсөн юм.
Гэвч Д. нь виз гаргаж өгнө гэж 8.000.000 төгрөгийг авсан боловч хэлэлцэж тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлээгүй бөгөөд хүүхдийн виз огт гараагүй. Ингээд мөнгөө буцаан шаардахад өгнө гэдэг байсан боловч өгөхгүй байсан тул арга буюу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын гэрээний харилцаа тул иргэний шүүхээр явж шийдүүл хэмээн миний өргөдлийг хүлээн аваагүй. Харин цагдаад өргөдөл гаргаж өгсний дараа Д. мөнгийг буцаан өгнө гэсэн баталгаа бичгийг хийж өгсөн боловч одоог хүртэл буцаан өгөөгүй, зөвхөн 500.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сард л өгсөн. Одоо үлдэгдэл 7.500.000 төгрөгийг төлөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд Д.ээс 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1 Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс 2022 оны 07 сард хүүхдийг нь БНСУ руу явуулна гэж мөнгө авсан нь үнэн. Үүнийг би өөрийн хамт ажиллаж байсан Гантөгс, Энхцэцэг нарт 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн үүнийг залилан гэж мэдээгүй. Анх удаа хууртагдаж олон хүмүүсийн мөнгийг авч шилжүүлсэндээ харамсаж байна. Эрүүгийн хэрэгт би 3 дүүрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байгаа. Н.Г, Энхцэцэг нар нь намайг өөрсдөдөө итгүүлж байгаад авсан. Эдгээр хүмүүсээс хүүхдүүдийг хохироосон мөнгийг нь гаргуулах гэж нэлээдгүй явсан. Үүнийг нотлох хүн нь Сумъяасүрэн юм. Гантөгсөд холбогдуулж 2023 оны 03 сард Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. 2024 оны 05 сард очоод уг хэрэг юу болсон талаар лавлатал таны хэрэг Чингэлтэй дүүрэгт шилжсэн гэсэн. Эхнэр нь ямар ч холбоогүй, нөхрийнхөө дансаар хамаг мөнгөө аваад бүх юмаараа блок хийгээд явсан. Энэ хугацаанд сэтгэл санааны их хохирол амссан. Н.П нь надад итгээд маш хүлээцтэй байсан учир мөнгийг нь буцаагаад өгөх талаар маш их гуйсан. Одоо 1,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Н.Гөөс 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид өгч хохирлоо барагдуулна. гэв.
2.2 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 8,000,000 төгрөг нь юунд зарцуулагдсан талаар нотлогдсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн хүү Дөлгөөний виз гаргуулахаар болсон ба Д.д мөнгө шилжүүлсэн. Д. нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа 8,000,000 төгрөг нь 2 хуваагдаж дансанд орж ирсэн гэсэн ба энэ мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг өөрөө хэрэглэж үлдэгдэл 6,500,000 төгрөгийг Гантөгс гэх хүнд өгсөн гэдэг. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Чинбат гэх хүний зүгээс хариуцагчийн өмгөөлөгч Мөнхцэцэгт өгсөн хариу мэдэгдэх хуудас хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан. Мөнхцэцэг өмгөөлөгч нь яллагдагчаар татагдсан Д.ийн хувьд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан. Өөрийн төрсөн эгчээр дамжуулан 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь БНСУ-ын виз гаргуулах үйл ажиллагаанд зарцуулагдсан байна. Тэгэхээр хуульд зааснаар үүнийг иргэний хэргийн шүүх хүлээж авах ёсгүй. Үндэслэлгүй хүлээж авсан бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Тухайн 8,000,000 төгрөгийг өөрөө захиран зарцуулсан нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдвол энэ хохирлыг Гантөгс төлөх байсан.Хариуцагч хууль мэдэхгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Н.Пгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Д.ийн гар бичвэр /хх-5/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-13-14/, өмгөөлөгч Г.Мөнхцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт /хх-15/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/180 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-23/, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35/ баримтыг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Д.д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
1.1 Би хүү Дөлгөөнийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр гаргахаар Д.д 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл виз гарахгүй нь тодорхой болж би удахгүй мөнгө өгөх байх гээд хүлээж байсан. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусна гэж надад баримт бичээд өгч байсан. Үүнээс хойш ямар ч холбоогүй, утсаа авахгүй байсаар одоо шүүхэд уулзаж байна. Хариуцагчийн Н.Гөд өгсөн учир Гантөгсөөс авахаараа төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Н.Г гэх хүнтэй хамааралгүй, Д.д мөнгийг өгсөн учир Д.ээс нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1 Хариуцагч нь нэхэмжлэгч Д.ээс 8,000,000 төгрөгийг хүү Дөлгөөнд БНСУ руу явах виз гаргаж өгнө гэж хэлээд авсан нь үнэн. Гэхдэ би үүнээс 6,500,000 төгрөгийг Гантөгс, Энхцэцэг нарт өгөөд залилуулсан. Би өөрийн авсан 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн, одоо 1,000,000 төгрөгийг төлнө. Харин Н.Гөд шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг эрүүгээр шалгаж дуусахаар Н.Гөөс аваад төлнө гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хариуцагч Д. нь нэхэмжлэгчийн хүү Б.Дийг БНСУ руу явуулах виз гаргаж өгөх, нэхэмжлэгч Н.П нь виз гаргах хөлсөнд 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч Н.П нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хариуцагч Н.Пгийн Хаан банк ХК дахь ***тоот данс руу шилжүүлсэн.
Хариуцагч Д. нь БНСУ руу зорчих виз гаргаагүй бөгөөд дээрх үнийн дүнгээс 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн.
Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй болно.
4. Хариуцагч Д. нь ...Д овогтой РД: ХХХ би иргэн Пгээс Солонгосын виз гаргаж өгнө гээд 2022 оны 07 дугаар сарын 4, 8-нд нийт 8 сая төгрөгийг ***тоот дансанд авсан нь үнэн болно. Би авсан мөнгөө 8 сая төгрөгийг виз гаргаж өгнө гэж санал тавьсан хүндээ шилжүүлэн өгсөн боловч удахгүй виз гаргаж өгнө гээд хүлээлгэж явснаар өдий хүртэл бүтэн 1 жил өнгөрсөн байна. Иймд би Пгээс авсан мөнгөө 2 сарын хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж дууссан байхаар харилцан тохиролцлоо. Заасан хугацаанд би хувааж хэсэгчлэн өгөх буюу хэлсэн хугацаандаа найдвартай төлж барагдуулах болно гэж баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг хүлээж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хариуцагч Д. нь Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргах эрх хэмжээ, зөвшөөрөл байхгүй атлаа нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөг авсан үйл баримт нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагч Д. нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 8,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг виз гаргах Н.Г гэх хүн рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ тухай татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн би Н.Г гэж хүн танихгүй, визний мөнгийг Д.д шилжүүлсэн тул түүнээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.ээс 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Пд олгох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заасныг баримтлан хариуцагч Д.ээс 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Пд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 134,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Пд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА