| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03061/И |
| Дугаар | 182/ШШ2024/02582 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02582
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2024/02582 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хаягт оршин байрлах, ТБ ХК, /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: С.Г /РД:ХХХА/, Г.У/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч ТБ ХК-ийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Б, Г.У нар нь Төрийн банкны Гэгээнтэн бизнес төвтэй 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дугаар: 341801682750 тоот Зээлийн гэрээ болон Дугаар: 341801682750 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 400,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. Үүнд: 1. СБЛ хаягт байршилтай 300 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203018664 дугаартай, 300 м.кв үйлчилгээ зориулалттай ҮХХөрөнгө,
2. УБ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06-р сарын 30-ний өдрийн А/488 тоот шийдвэртэй, 000674 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 143006/0132, 18643311596750 дугаар бүхий 153 м/га/ газрын хамт
3. Гэрийн эд хогшил ТБ ХК нь 2023 оны 04-р сарын 21-ны өдөр Хан-Уул Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхэд Хариуцагч Э.Б, Г.У, С.Г нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг ба Шүүгчийн 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 183/Ш332023/20193 дугаар бүхий захирамж гарсан байдаг. Дээрхи захирамжид хариуцагч Г.У, С.Г нарын хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болсон тухай дэлгэрэнгүй тусгагдсан байна. Үүнд: Хариуцагч Г.У нь хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шуудангийн магадлагаа, Хариуцагч С.Г нь тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаа, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж дурджээ. Иймд Иргэний хуулийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан харьяалагдах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байгаа тул хариуцагч Г.У, С.Г нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, 2018.02.27-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/20193 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ТБ ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.У, С.Г нарыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
Голомт банк ХК нь Г.У, С.Г нартай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ-г байгуулсан болох нь болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Г.У, С.Г нар нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Г.У нь Х тоот, С.Г нь тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/20193 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу С.Г /РД:ХХХА/, Г.У/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ТБ ХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С.Г /РД:ХХХА/, Г.У/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Г /РД:ХХХА/, Г.У/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ТБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. С.Г /РД:ХХХА/, Г.У/ нарыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Уранчимэг /Утас:/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС