Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02960

 

 

 

 

 

 

 

 

 

2024 ы 07 ср н 03 өдөр

182/ШШ2024/02960

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух А овогт Хийн Э /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух ШУ овогт Ягийн Ц / РД: **/-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Х.Эд даалгуулах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 126,000,000 төгрөгийг Х.Эаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М,

Хариуцагч Я.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Я.Цт холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Х.Э би Я.Цтай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн маргаан бүхий гэрээгээр .... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан.

Бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Я.Ц нарын хооронд худалдах худалдан авах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулах, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх, гэрээнд заасан төлбөрийг хүлээн авах хүсэл зориг байгаагүй юм.

Тухайн цаг хугацаанаас өмнө буюу Хас банкны барьцаанаас өөрийн орон сууцыг чөлөөлөх зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Х.Э нь Я.Цаас 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор .... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ойролцоогоор нэг сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин 12,000,000 төгрөгийг Я.Цаас нэмж зээлсэн. Я.Цаас нэмж мөнгө зээлж байгаа бол орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, нэр дээрээ шилжүүлэхийг шаардсан шаардлагыг нь үндэслээд шударгаар өмч хөрөнгө худалдаж авсан мэт харагдуулах зорилготой гэрээг байгуулан, өмчийн эрхээ шилжүүлэх үйлдэл хийсэн байдаг.

Харин үүнээс өөрийн өмч, өмчийн эрхийг буцаан авах хүсэл, зорилго илэрхийлэхэд худалдах худалдан авах гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж Я.Ц нь хүлээн аваагүй учир шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт "талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн өгөхийг Я.Цаас даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Я.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч бид хоёрын хооронд 2021 оны 08 дугаар 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэн. Бид тохиролцоод 6 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй 18,000,000 төгрөгийг зээлүүлэхээр болж барьцаанд нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа Баянгол дүүрэгт байрлалтай 2 өрөө байрыг барьцаалан зээлүүлсэн. Ингээд нэхэмжлэгч нь ахин нэмж мөнгө зээлээч гэж гуйсан. 08 дугаар 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,082,500 төгрөг өгсөн. Би зээлтэй байгаа, байраа алдах магадлалтай байгаа болохоор чиний нэр дээр шилжүүлье харин надад 60,000,000 төгрөгийн зээл өгчих гэж надаас гуйхад нь би өгсөн юм.

Харин би үндсэн зээл, хүү, алданги төлөх боломжгүй болох юм бол энэ байраа чамд шилжүүлж өгье гэсэн. Үлдэгдэл 39,417,500 төгрөг шилжүүлж өгсөн. Байрыг худалдах, худалдан авах гэрээ хийхийн тулд 08 дугаар сарын 10-ны өдөр хийсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан. Ингээд мөнгөө өгч чадахгүй болохоор байрыг бүрмөсөн шилжүүлж өгнө гэсэн учир итгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж энэ байр миний нэр дээр шилжсэн байдаг. Одоо болохоор байраа буцааж авна гээд анхнаасаа ярилцаж тохиролцсон зүйлээсээ өөр зүйл яриад байна.

Ингэж ярьж байвал зээлийн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэсэн үг. Нийт 60,000,000 төгрөг өгсөн ба нэхэмжлэгч нь ямар ч үндсэн зээл, хүү, алданги юу ч төлөөгүй. Өнөөдрийг хүртэл хохирсоор явж байна. Эрдэнэтийн байр энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчийг хэцүү байхад нь байрны мөнгө зэрэг бүх зүйлийг нь төлж өгч байсан. Бид хоорондоо тохиролцоод гэрээгээ бичээд өгсөн. Хэцүү үед нь туслаад явтал өөрийн байраа алдахаас зальжин аргаар бултсаны дараа одоо болохоор байраа буцааж авна гэж ярьж байна гэв.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Эд холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Х.Эд даалгуулах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 126,000,000 төгрөгийг Х.Эаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Я.Ц би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, Х.Эд 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 2.5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Гэтэл Х.Э нь гэрээнд заасан зээлийн хүүгийн хэмжээгээр дахин мөнгө зээлүүлээч гэж гуйсны дагуу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,082,500 төгрөгийг өгсөн. Гэтэл тэрээр Би зээл ихтэй тул барьцаанд тавьсан орон сууц өрөнд хураагдах магадлалтай байна. Ер нь чи өөрийнхөө нэр дээр шилжүүлчих. Харин би одоо авсан байгаа мөнгөн дээрээ нэмж мөнгө авъя, зээлээ 60,000,000 төгрөг болгоё. Хэрвээ намайг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй бол орон сууцаа бүр мөсөн аваарай гэсэн.

Би итгээд 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ хийж, Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 60 байрны 54 тоот орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авсан. Тохирсны дагуу зээлийн хэмжээг 60,000,000 төгрөг болгож буюу үлдэгдэл 39,417,500 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн.

Орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийн тулд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгохын тулд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг үйлдсэн байдаг. Энэхүү гэрээний дагуу барьцааны гэрээг дуусгавар болгож, худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцаа алдах эрсдэлээс ангижраад, нэг ч төгрөг төлөөгүй байж, одоо орон сууцаа буцаан авах башир арга хэрэглэж байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг зээл, зээлийн хүү, алдангидаа тооцож шилжүүлэх тохиролцооноосоо буцаж байгаа бол зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэсэн үг. Тиймээс уг хэлцлийг хүчингүй болгуулж, барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэх хүсэлтэй байна.

Х.Э нь 2022 оны 9 сарын сүүлээр нийт хүү 19,117,152 төгрөг, алданги 6,600,000 төгрөг болсон талаар тооцож, үндсэн зээл болох 60,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлтэйгөөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30 хүртэл 1 жилийн хугацаатайгаар сунгаж гараар бичиж гарын үсэг зурсан. Ингээд уг сунгасан хугацаа ч дууссан. Зээлийн гэрээний сунгасан хугацаатайгаа нийлээд 2 жилийн хугацаанд үндсэн зээл ч төлөөгүй, зээлийн хүүгээ ч төлөөгүй учраас миний зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссаныг хэлж, төлбөрөө төлөхийг шаардсан.

Гэвч элдэв шалтаг хэлж, хойшлуулж байсан бөгөөд түүний төлөх ёстой төлбөр нь 120,000,000 төгрөгөөс давсан учраас өмнө нь тохирсноороо орон сууцаа авах гэтэл ах нь амьдарч байсан. Тиймээс ахынх нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг үүсгэх тухай" шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны 182/ШЗ2024/02469 тоот захирамжийн хуулбарыг аваачиж өгсөн байдаг. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч орон сууцаа өгөх хэлцлээсээ буцсаныг илэрхийлж байх тул миний зүгээс зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах нь зүйн хэрэг гэж үзлээ.

Үндсэн зээл нь 60,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх нийт 24 сарын зээлийн хүү нь 36,000,000 төгрөг болж байгаа. Талууд зээлийн хүүг 2,5 хувь байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэж дуусах ёстой байсан хугацаа болох 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс алдангийг бодоход их хэмжээний мөнгөн дүн гарч байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээлээс тооцвол Иргэний хуулийн 232-д зааснаар 50 хувь нь 30,000,000 төгрөг болж байгаа болно.

Ковид гарсан, хаа хаанаа мөнгөний гачигдалтай байсан үед хэрэгцээтэй мөнгийг нь зээлж тус болсон байхад миний мөнгөнөөс нэг ч төгрөг буцаан өгөөгүй байж, одоо орон сууцаа буцаан авна, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж нэхэмжлэл гаргасан байна.

Анх байгуулсан зээлийн гэрээ болон түүний дараа байгуулсан гэрээ хэлцлүүд нь нэг л харилцааг зохицуулахын тулд үргэлжлүүлэн хийсэн байдаг.

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Х.Эд даалгуулах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 126,000,000 төгрөгийг Х.Эаас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Хариуцагчийн ярьж байгаагаар би байраа барьцаанд тавья, болохгүй бол миний байрыг аваарай гэсэн юм яриагүй. Би 2 байраа барьцаалж байж 150,000,000 төгрөгийг зээлсэн. Би хүүгээ төлж чадахгүй байсан учир Орхон аймгийн 2 өрөө байраа зараад үндсэн зээлээ төлье гэхэд хариуцагч зөвшөөрөөгүй. Би 5 хүүхэдтэй ба бидэнд бодох ч хугацаа олголгүй өөрсдөө хотоос гарлаа гэж ирээд нэг байраа суллаад гарч байсан. Харин гэхдээ хотын байрыг оролдохгүй гэж хэлсэн. Манай нөхөр Тамир нь нийт хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа эсэхийг хариуцагчаас асуусан байсан.

Гэтэл гэнэт Баянгол дүүргийн шүүхээс нэхэмжлэл ирсэн. Бид Я.Цтай холбогдох гэж үзэхэд нөхөр бид хоёрын утсыг блок хийсэн. Бидэнд яагаад сануулсангүй вэ? Ингээд ямар ч холбоогүй байж байгаад Баянгол дүүргийн шүүх дээр тааралдсан. Би 150,000,000 төгрөгийн байрыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Үнэхээр байраа зарах сонирхолтой байсан бол юу гэж 30,000,000 төгрөгөөр худалдах вэ дээ.

Зээлийн гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй. Зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийг Орхон аймгийн 5 байрны 35 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар бүрэн төлөөд дууссан учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

5.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-3/, Х.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /хх-8/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1221 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-9/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1222 бүртгэлийн дугаартай Барьцааны гэрээ /хх-10/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-11/, .... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4081 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-62/, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн .. бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-129/ зэрэг баримтуудыг,

 

5.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-20/, сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хх-26-27/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-28-30/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1221 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-31/, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1222 бүртгэлийн дугаартай Барьцааны гэрээ /хх-32-33/, .... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-34/, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл /хх-35/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн .... тоот дансны хуулга /хх-36/, Хаан банк ХК-ийн ... тоот дансны хуулга /хх-37/, Хаан банк ХК-ийн ... тоот дансны хуулга /хх-38/, Зээлийн гэрээг сунгах тухай гар бичвэр /хх-39/, 2021 оны 09 дүгээр сарын 07-нй өдрийн 09/07 дугаартай Зээлийн гэрээ /хх-48/ зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

5.3 Шүүхээс: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2024/08526 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/6582 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-73-127/,

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Я.Цт холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Я.Ц нь нэхэмжлэгч Х.Эд холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Х.Эд даалгуулах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 126,000,000 төгрөгийг Х.Эаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...миний бие 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Я.Цаас 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор .... тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ойролцоогоор нэг сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин 12,000,000 төгрөгийг Я.Цаас нэмж зээлсэн. Гэтэл Я.Цаас нэмж мөнгө зээлж байгаа бол орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, нэр дээрээ шилжүүлэхийг шаардсан тул зээл авахын тулд зөвшөөрсөн. Одоо Я.Ц нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Иймд энэ хэлцэл нь анхнаасаа дүр үзүүлсэн хэлцэл байсан тул шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Бид 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тохиролцоод 6 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй 18,000,000 төгрөгийг зээлүүлэхээр болж барьцаанд нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа Баянгол дүүрэгт байрлалтай 2 өрөө байрыг барьцаалан зээлүүлсэн. Х.Э зээлтэй байгаа, байраа алдах магадлалтай байгаа болохоор чиний нэр дээр шилжүүлье харин надад 60,000,000 төгрөгийн зээл өгчих гэж надаас гуйсан бөгөөд би үндсэн зээл, хүү, алданги төлөх боломжгүй болох юм бол энэ байраа чамд шилжүүлж өгье гэсэн.

Ингээд би итгээд үлдэгдэл 39,417,500 төгрөг шилжүүлж өгсөн. Байрыг худалдах, худалдан авах гэрээ хийхийн тулд 08 дугаар сарын 10-ны өдөр хийсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан. Ингээд мөнгөө өгч чадахгүй болохоор байрыг бүрмөсөн шилжүүлж өгнө гэсэн учир итгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж энэ байр миний нэр дээр шилжсэн байдаг. Одоо болохоор байраа буцааж авна гээд анхнаасаа ярилцаж тохиролцсон зүйлээсээ өөр зүйл яриад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Бид 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ хийж, Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 60 байрны 54 тоот орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авсан. Тохирсны дагуу зээлийн хэмжээг 60,000,000 төгрөг болгож буюу үлдэгдэл 39,417,500 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийн тулд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгохын тулд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг үйлдсэн байдаг.

Энэхүү гэрээний дагуу барьцааны гэрээг дуусгавар болгож, худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцаа алдах эрсдэлээс ангижраад, нэг ч төгрөг төлөөгүй байж, одоо орон сууцаа буцаан авах башир арга хэрэглэж байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг зээл, зээлийн хүү, алдангидаа тооцож шилжүүлэх тохиролцооноосоо буцаж байгаа бол зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэсэн үг. Тиймээс уг хэлцлийг хүчингүй болгуулж, барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэх, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Зээлийн гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй. Зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийг Орхон аймгийн 5 байрны 35 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар бүрэн төлөөд дууссан учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Я.Ц, Х.Э нар нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Я.Ц нь 18,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, Х.Э нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 байр, 54 тоот 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаартай орон сууцыг барьцаалахаар тохиролцож Зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

 

5.2 Талууд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 байр, 54 тоот 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн .... дугаартай орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл байгуулсан.

 

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 18,000,000 төгрөгийг төлж дуусгасан тул барьцаанд тавигдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцжээ.

 

5.3 Түүнчлэн зээлдүүлэгч Я.Ц, зээлдэгч Х.Э, О.Эрдэнэбат нар нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 09/07 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Я.Ц нь 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын хүү 2,5 хувь, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан.

 

Энэхүү зээлийн гэрээний дагуу Я.Ц нь 60,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,082,500 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 39,417,500 төгрөгийг тус тус хүлээлгэж өгсөн бөгөөд, Х.Э өөрийнх нь эзэмшлийн данс битүүмжлэгдсэн байсан тул О.Эрдэнэбатын дансаар хүлээн авснаа зөвшөөрч, маргаагүй.

 

Х.Э нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, зээл, зээлийн хүү, алданги төлөгдөөгүй байгаа тухай гар бичвэр үйлджээ. Х.Э нь энэ үйл баримтад маргаагүй болно.

 

6. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг ... үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд зээл нэмж олгоно гэсэн тул худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, надад өөрийн байраа 30,000,000 төгрөгөөр зарах ямар ч хүсэл зориг байгаагүй, тус байранд одоог хүртэл манай ах амьдарч байгаа гэж, хариуцагч нь ...Х.Э нь байраа зээлийн барьцаанд алдах гээд байгаа тул нэрийг нь шилжүүлээд авчих, би зээлээ төлж чадахгүйд хүрвэл зээлийн төлбөрт тооцож аваарай гэсэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ, мөн өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Э орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Я.Цт шилжүүлсэн нь гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

 

Дээрхээс дүгнэвэл талууд хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориггүй, Х.Э нь худалдсан орон сууцны бодит эзэмшлийг Я.Цт шилжүүлээгүй, худалдан авагч үнийг төлөөгүй байсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн байх тул 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэж үзэхээр байна.

 

6.2 Нэхэмжлэгч Х.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 байр, 54 тоотод байрлах 29 м.кв талбайтай, .... улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Эын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Я.Цт даалгах нь зүйтэй байна.

 

7. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг Х.Эд даалгуулах, үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 126,000,000 төгрөгийг Х.Эаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

7.1 Хариуцагч Я.Ц нь ...орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхийн тулд 08 дугаар сарын 10-ны өдөр хийсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан. Худалдах, худалдах авах гэрээ хүчин төгөлдөр бус бол үүрэг дуусгавар болсон тухай гэрээ ч хүчин төгөлдөр бус болох ёстой гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Зохигчид орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд талуудын хооронд байгуулагдсан 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулж, барьцааны хөрөнгийг чөлөөлсөн тухайд маргаагүй.

 

Гэвч талуудын дуусгавар болгосон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлж авсан 18,000,000 төгрөгийг Х.Э нь төлж барагдуулаагүй бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээнд нэгтгэж, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.

 

Мөн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зорилгоор худалдан, худалдан авах гэрээ байгуулсан зэрэг үйл баримтаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл талууд үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл байгуулснаас үүсэх үр дагаврыг хэн аль нь ойлгож, хүлээн зөвшөөрч, зорилгодоо хүрсэн байна.

 

Дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.2 Хариуцагч Я.Цаас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,082,500 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 39,417,500 төгрөгийг тус Х.Эд зээлүүлэх зорилгоор шилжүүлсэн бөгөөд үүнийг зохигчид нэгтгэж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулжээ.

 

Я.Ц, Х.Э, О.Эрдэнэбат нар нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд Х.Э нь өөрийнх нь данс битүүмжлэгдсэн байсан тул О.Эрдэнэбатын дансаар зээлийг хүлээн авснаа зөвшөөрч, мөн тус зээлийн гэрээнд О.Эрдэнэбат ямар нэгэн үүрэг хүлээгээгүй талаар талууд маргаагүй.

 

Түүнчлэн Х.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг дахин 1 жилээр сунгав. Өмнөх гэрээг дүгнэн үзвэл үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт хүү 19,117,152 төгрөг, алданги 6,600,000 төгрөг нийт 85,717,152 төгрөг болсон байна. Иймд үндсэн зээл болох 60,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлөөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар сунгаж үлдэгдэл 25,717,152 төгрөгийг хүүгүйгээр боломжоороо хувааж төлнө гэх Зээлийн гэрээ сунгах тухай гар бичвэрийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичиж өгсөн үйл баримтад маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасанд нийцэх бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Х.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Я.Ц нь үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 36,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 126,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Тодруулбал, зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгах тухай зөвшөөрч гар бичвэр үйлдсэнийг анхны байгуулсан зээлийн гэрээний нөхцөлөөр сунгасанд тооцно.

 

Нэхэмжлэгч Х.Э нь зээлийн гэрээний 2 жилийн хугацаанд хүү төлөөгүй байх тул хариуцагч Я.Ц нь 36,000,000 төгрөгийн хүү шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Эаас алданги 30,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х.Э нь тухайн зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй гэдэгт маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд ...Я.Цаас цувуулсаар байгаад нийт 150,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнийг Орхон аймагт байрлах орон сууцыг Я.Цын нөхөр н.Тамирын өмчлөлд шилжүүлж зээлийг төлж дуусгасан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Эаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Я.Цт олгох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 308,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 787,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Э, Я.Ц нарын хооронд 2021 оны 09 дүгээ сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 байр, 54 тоотод байрлах 29 м.кв талбайтай, .... улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Эын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Я.Цт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.4, 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Я.Цт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 308,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 787,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА