Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02961

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03 182/ШШ2024/02961

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух О овогт Сгийн О /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чбайранд байрлах ЧДЗДд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,038,866 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ЧДЗД Н.Б 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Сгийн О намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч миний бие шүүхэд уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/01679 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргасан.

Хариуцагч талаас уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Хариуцагч тал уг шүүхийн шийдвэр, магадлалыг 13 сар 16 хоногийн дараа биелүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.О намайг тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилсон.

Үүний дараа түр орлон гүйцэтгэгчээр томилсон өдөр 1 цаг орчмын дараа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 тоот захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай хууль бус захирамжийг дахин гаргасан. Дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар намайг чөлөөлснийг эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/MA/2023/90 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0852 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 20,038,866 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Огийн нэхэмжлэлтэй, ЧДЗДд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.О нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу өдгөө 65 настай иргэн юм.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 17,333,740 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамж /хх-6/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамж /хх-7/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/25 дугаар захирамж /хх-8/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэр /хх-9-15/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлал /хх-16-21/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр хуралдааны тогтоол /хх-22/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2021/4854 дүгээр захирамж /хх-23-24/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ГХ2021/0157 тоот гүйцэтгэх хуудас /хх-25-26/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04/2439 тоот албан бичиг /хх-27/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/01-83 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-28/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01579 дүгээр шийдвэр /хх 29-34/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01478 дугаар магадлал /хх-35-37/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШТ2022/01123 дугаар хуралдааны тогтоол /хх-38/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2022/15264 дүгээр захирамж /хх-39/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ГХ2022/01085 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-40/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-106/24508 тоот албан бичиг /хх-41/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамж /хх-42/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамж /хх-43/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэр /хх-44-53/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/90 дүгээр магадлал /хх-54-60/, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаар хуралдааны тогтоол /хх-61-62/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-126/11331 тоот албан бичиг /хх-41/, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай албан бичиг /хх-65/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 191 дугаартай албан бичиг /хх-66/, бүртгэл хяналтын карт /хх-67-68/, цалингийн тооцоолол /хх-69/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/4415 дугаар захирамж /хх-71-73/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ГХ2022/0122 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-74-75/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-9/136 дугаартай албан бичиг /хх-76/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай албан бичиг /хх-77-78/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4-126/4611 тоот албан бичиг /хх-94/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/349 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-147-148/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-149/, цалингийн тооцоолол /хх-152/ зэрэг,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/174 дугаартай Итгэмжлэл /хх-81/, хариу тайлбар /хх-85-86/, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/451 дугаартай Итгэмжлэл /хх-103/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

3.3 Шүүхээс: тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/04484 дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/530 дугаартай албан бичиг, хавсралт /хх-128-129/ -ыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч С.Огийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ЧДЗДд холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,038,866 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа тул 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Засаг дарга нар 772,348 төгрөг авч байсан ба 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Засаг дарга нарын цалин нэмэгдэж 1,400,000 төгрөг болсон. Хэрэв шүүхийн шийдвэр биелэгдсэн бол би энэ нэмэгдүүлсэн цалингаа авах боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ... С.О нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу өдгөө 65 настай иргэн юм, мөн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй гэж маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаартай захирамжаар С.Ог Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, С.О уг захирамжийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/90 дүгээр магадлалаар ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ЧДЗДд даалгаж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 146 дугаар хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/4415 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохих ёсоор ажиллагааг явуулж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №36, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №04-126/11331 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид тус тус хүргүүлжээ.

 

Харин хариуцагч ЧДЗД нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Тиймээс нэхэмжлэгч С.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ЧДЗДас шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч С.Ог өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу өдгөө 65 настай иргэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэжээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно, мөн хуулийн 145.2-т Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж зохицуулсан.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Ог өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч ЧДЗД нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0852 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/90 дүгээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу биелүүлж, нэхэмжлэгч С.Ог урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулах үүрэгтэй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан бөгөөд дундаж цалин хөлсийг Хөдөлмөрийн Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгчийн Засаг дарга нар 772,348 төгрөг авч байсан ба 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Засаг дарга нарын цалин нэмэгдэж 1,400,000 төгрөг болсон. Хэрэв шүүхийн шийдвэр биелэгдсэн бол би энэ нэмэгдсэн цалингаа авах боломжтой байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д заасны дагуу дундаж цалин хөлсийг тооцох бөгөөд нэхэмжлэгч С.Огийн нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлсийг 52,111 төгрөг гэж тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1482/ШШ2022/01579 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг үндэслэн тус үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажлын 281 хоног ажилгүй байсан тул хариуцагчаас 52,111*281=14,643,191 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,395,675 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасныг үндэслэн хариуцагч ЧДЗДд нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй.

 

Учир нь ЧДЗД нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч С.О нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөө авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байх байсан, тэрээр цалин хөлсөөр хохирохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасрахгүй байсан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацааны үр дагаврыг хариуцагч ЧДЗД хариуцах учиртай.

 

7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ЧДЗДас улсын тэмдэгтийн хураамжид 231,166 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧДЗДас 14,643,191 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,395,675 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 14,643,191 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч С.Огийн нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ЧДЗДд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 231,166 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА