| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03162/И |
| Дугаар | 182/ШШ2024/02962 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02962
| 2024он 07рын 03өр | 182/ШШ2024/02962 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ОКл ББСБ ХХК /РД: 7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Нгийн Б /РД: -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Н.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, нийт хүү 120,600 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 423,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ОКл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Бад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 423,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч Н.Б нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 141,020 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОКл ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.
Хариуцагч Н.Б нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ОКл ББСБ ХХК нь хариуцагч Н.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 423,060 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 141,020 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОКл ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,342 төгрөгийн 50 хувь болох 6,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 6,671 төгрөг, хариуцагч Н.Баас 6,671 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 423,060 төрөг гаргуулах тухай нэхэмжллэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 141,020 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 141,020 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ОКл ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,342 төгрөгийн тал хувь болох 6,671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6,671 төгрөг, хариуцагч Н.Баас 6,671 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ОКл ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА