| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03342/И |
| Дугаар | 182/ШШ2024/02974 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02974
| 2024 ы 07 с н 05өдөр | 182/ШШ2024/02974 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах ГБ ХК /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эын Т/РД: ,,,,/, Оийн Б /РД: **/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Эын Т/РД:,,,,/, хамтран хариуцагч Оийн Б /РД:**/ нар нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ГБтай 3Г/1905126745 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан бөгөөд, мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ГБтай 3Г/379/89******/4244 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,000,000.00 төгрөг, 100 ам.долларын зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 24 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 24 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээлийн авсан болно.
Хариуцагч Э.Т, О.Б нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд Э.Тнь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан ...тоотод оршин суудаггүй, Мөн хамтран хариуцагч О.Б нь ,,,,, тоотод тус тус оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32024/10735 дугаарт захирамжаар тогтоогдсон.
Иймд Иймд зээлдэгч Э.Т, О.Б нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/08/0187 тоот дугаартай Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1905126745 дугаартай Зээл болон Барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Кредит картын гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/10735 дугаар захирамж зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
4. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09651 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э.Т, О.Б нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас Э.Т, О.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ГБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т, О.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Зээлдэгч Э.Т, О.Б нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/10735 дугаар захирамжаар Э.Тнь .... тоотод, О.Б нь .... тоотод тус тус оршин суудаггүй болох нь тэдгээрийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.Т, О.Б нар нь зээлийн өр төлбөртэй, тэдгээрийн оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1905126745 дугаартай Зээл болон Барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Кредит картын гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар Э.Т, О.Б нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09651 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э.Т, О.Б нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Э.Тийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд .... тоот гэжээ.
Харин О.Б /РД:**/-ийн нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хариу нь Боржигон овогт Оийн Ану /РД:**/-гийн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хүсэлтдээ дурдсан О.Бийн иргэний бүртгэлийн мэдээлэл нь буруу, алдаатай байх тул О.Бийн оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.3. Харин Э.Тнь .... тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/10735 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2411990001014170 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн 2411990001014169 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд
болох Эын Т/РД: ,,,,/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, О.Бийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баритмлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Эын Т/РД: ,,,,/-ыг эрэн сурвалжилж, хүсэлт гаргагч ГБ ХК-ийн О.Бийг эрэн сурвалжлуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Тийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ГБ ХК, түүний төлөөлөгч Э.Э /утас:/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА