Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02975

 

 

 

 

 

 

 

 

2024 ы 07 с н05өдөр

182/ШШ2024/02975

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: тоотод байрлах ЧДХХҮХ /РД: **/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ТийнЭ /РД: **/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч Т.Э нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 71 тоот гэрээгээр 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2020 оны 06 сард дуусахаар тусгасан бөгөөд 200,000 төгрөг төлсөн боловч 2,800,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 49 тоот албан бичгээр тус ***тоот хаягт бүртгэлгүй, амьдардаггүй болохыг тодорхойлсон байна. Иймд Т.Эын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнхүү нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128 тоот Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, зээл төлөх хуваарь, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

 

3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/10464 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас Т.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ЧДХХҮХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ТийнЭ /РД: **/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ... зээлдэгч Т.Эоос санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах гэхэд Т.Э :::: тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Т.Э нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/10464 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Т.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Налайх дүүрэг, 07 дугаар хороо, Өвөршанд 1а гудамж, 1б тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

 

5. Шүүхээс Налайх дүүрэг, 07 дугаар хороо, Өвөршанд 1а гудамж, 1б тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Т.Э нь өөрийн биеэр гардан авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирж, дээрх хаягт оршин суудаг гэх тайлбар гаргаж, тайлбартаа оршин суугаа хаягийн тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Эын оршин суух хаяг нь тодорхой байх тул Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Эыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

7. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Эыг эрэн сурвалжлуулах тухай Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА