Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00113

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогч Э.Т

Иргэний нэхэмжлэгч Б.Батнасан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Уд холбогдох 1732000070009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал  суманд 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, 5 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Баян-Арцатын № 57 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Оын У.   /РД: */

 

Шүүгдэгч О.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Хайрхан нэртэй улсын дугааргүй мотоциклийг жолоодон Э.Т, М.О нарыг сундалж замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг Партизаны гудамжинд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин 03-29 СЭҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклд зорчин явсан Э.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Уын өгсөн ……  2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн үед Т, О хоёрыг сундлаад мотоцикль жолоодон явж байсан юм. Партизаны гудамжны үзүүрт байдаг цагаан труба дээр очиж бид 3 юм ярьж сууж байгаад харихаар мотоциклтойгоо явж байтал эхний хөндлөнгөөр гарах гэж байхад машин орж ирээд мөргөлдсөн. Би тухайн үед амжих байх гэж бодсон. Уул нь гэрэл нь холоос тусч байсан юм. Мөргөлдөөд би ухаан алдсан байсан. Д гэх машины жолооч ах намайг сэрээсэн. Би босоод О дээр очиход зүгээр байсан. Харин Т газарт хэвтчихсэн уйлчихсан байж байсан. Т хөл өвдөөд байна босч чадахгүй байна гэхээр нь О утсаараа түргэн дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Тын өгсөн …… 2017 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед унтаж байхад О над руу залгаад гараад ир гэсэн. Тэгээд би гэрээс гарахад байрны гадна О, У хоёр мотоциклтой ирчихсэн зогсож байсан. Бид 3 байрны тэр хавиар явж байгаад урагшаа труба орж жаахан сууя гээд явсан. Тэгээд труба орж сууж байгаад тэндээс хөдлөөд харих гэж явах замдаа машинтай мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдсан байсан. О намайг дуудаж сэрээхэд би босох гэхэд хөл өвдөхөөр нь хартал хөл хойшоогоо эргэсэн байсан. Тэгээд босч чадаагүй тул нэг нь түргэн дуудсан. Түргэн ирэхээс өмнө тэр Д гэдэг жолооч ах тохиролцъё гээд байсан. Тэгээд тэр ах намайг өргөж машиндаа оруулаад машинаараа эмнэлэгт хүргэж ирсэн. Эмчилгээний зардал 2.5 сая төгрөг болсон. Үүнийгээ би Уаас нэхэмжилж байна. Мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Гомдолгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батнасангийн өгсөн ........ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр осол болсон. Би одоо хоёр найзаасаа уучлал гуйж байна. Би хохирогчийн оронд болон шүүгдэгчийн оронд байсан бол бас ийм л зүйл ярих байсан. Маш харамсалтай байна. Ийм юм болно гэж бодоогүй. Би бас өөрийн зүгээс Г.Эд чадлаараа тусалъя гэж бодож байна. Харин би Гантогтохоос машины хохирлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017.06.21-ний орой 19 цагийн орчим гэр бүлийн хэрэгцээндээ унаж хэрэглэдэг 03-29 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найзуудтайгаа уулзахаар гэрээсээ гарч Хараа голын эрэг дээр байсан найзууд дээрээ ганцаараа очсон юм. Манай найзууд Хараа гол дээр Пиво ууж байсан учраас би очоод 2 литрийн пиво хоёрыг найзуудтайгаа хувааж уучихаад шөнийн 03 цагийн орчим өөрийн найз охин Ууганжаргалтайгаа уулзахаар 03-29 СЭҮ улсын дугаартай Приус-20 машинаа жолоодоод Дрейвенгийн хөндлөн гудамжаар явж байгаад Партизаны гудамжны гурав дахь хөндлөн гудамжны уулзварт ороод ирсэн чинь миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урд зүгээс мотоцикль хурдтай ирээд миний машины зүүн талаас мөргөөд газарт унах шиг болсон. Би машинаа зогсоох гэсэн боловч мотоциклд мөргүүлсөн эрчиндээ шарваад айлын хашааг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад ирсэн чинь мотоциклийн хажууд гурван залуу хэвтэж байсан, би эхлээд У, О гэдэг залуучуудыг газраас өргөөд босгосон. Тэгээд Т гэдэг залууг нь өргөөд босгох гэсэн чинь хөл өвдөөд байна гээд орилоод босохгүй болохоор нь би эмнэлэг дуудаарай гэж хэлсэн чинь О гэдэг найз нь эмнэлэг дуудах шиг болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017 оны 6 сарын 21-ны орой Спиртийн байрны сааданд тоглож байгаад 22 цагийн орчим өөрийн найз О.Утай тааралдаж уулзаж юм ярьж сууж байгаад О.У надад “'Хоёулаа шөнийн 02 цаг 30 минутын галт тэрэгээр ирэх манай ээжийг тосч авъяа” гэхээр нь би зөвшөөрөөд Утай хамт галт тэрэг тосоод ээжийг нь бууж ирэхээр нь төмөр замын хойно байдаг 12 айлын орон сууцанд хүргэж өгчихөөд У бид хоёр хамт Спиртийн 6 дугаар байранд ирсэн. Уын өвөөгийнх нь Спиртийн 6 дугаар байранд амьдардаг юм. У өвөөгийндөө орохоосоо өмнө надад хандаж “Орж хувцсаа сольчихоод би чамайг дуудна шүү чи гараад ирээрэй” гэж хэлсэн. Би гэртээ ороод байж байтал У манай гэрт орж ирээд “Гаръяа” гэхээр нь би Уыг дагаад гадаа гарсан чинь мотоцикльтой явж байсан. У “мотоцикль унъяа” гэхээр нь би “Дрейвэнгийн урд байдаг турба орох уу” гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд У бид хоёр Тыг дуудаад гурвуулаа мотоциклд нь сундалж суугаад У өөрөө мотоциклоо жолоодоод древенгийн урд захад очиж бохир усны турбаны орчим сууж хоорондоо юм ярьж, бие засч байгаад буцаад Спиртийн байр руу явахаар болсон. Буцахдаа Партизаны гудамжны ертөнцийн зүгээр урд хэсгээс нь орж хойд зүг рүү явсан. Тэгтэл Партизаны гудамжны хөндлөн уулзвартай замд машинтай мөргөлдөөд мотоцикльтойгоо онхолдсон би нэлээд хол шидэгдсэн байсан. Босч ирээд Тыг өргөөд босгох гэж оролдсон чинь “Босч чадахгүй байна, би хөлөө мэдрэхгүй байна” гэж хэлээд байсан. У дээр очоод босоорой гэж хэлсэн чинь хэсэг манарчихсан бололтой дугарахгүй байсан. Бид нартай мөргөлдсөн машинтай ах бид нарыг аваад 9 давхар байрны гадаа очиж зогсоод “За одоо хэдүүлээ эр хүн шиг тохиролцъё” гэж хэлэхээр нь би “Ахаа эхлээд эмнэлэг оръё” гэж хэлээд эмнэлэгт хүргүүлсэн юм гэх мэдүүлэг  /Хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч Б.Гнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2012 онд байхаа манай аав Барсболд Хайрхан маркийн улаан өнгөтэй мотоциклийг 1.2 сая төгрөгөөр шинээр нь худалдан авсан тэгээд нурууны хагалгаанд ороод 2-3 жил унаагүй шинээрээ манай грашт байгаад байсан тэгэхээр нь би ааваас асууж байгаад өөрийн найз О Ут 2017 оны хавар 03 сарын сүүлээр байхаа 650 000 төгрөгөөр зарсан юм........унахгүй грашт байгаад байсан болохоор дугаар, бичиг баримт аваагүй тэгж байгаад л зарсан юм одоо ямар нэгэн баримт бичиг байхгүй ээ..........О.У надад 650.000 төгрөгөө бүгдийг нь өгсөн гэрээ хийсэн зүйл байхгүй одоо түүний эзэмшлийн мотоцикль гэж үзэх байх миний зүгээс энэ мотоцикльтой холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх  мэдүүлэг /Хх-ийн 40 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 8576 .......

Дүгнэлт

            1.Э.Т-н биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, толгойн зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөг, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх /Хх-ийн 43 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 132 .......

Дүгнэлт

            1.Уын биед шуу, бугуйн үений гадна хэсэг, 3-р хурууны 1-р үенд шарх, баруун чихний гадна дэлбэн, чихний ар хэсэгт хуйханд, баруун гарын мөрний ар хэсэг, тохой үенээс шуу, сарвууны ар хэсгийг хамарсан зулгаралт, баруун хөлийн өвдөг, шилбэ, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 52 дугаар хуудас/

Шинжээчийн №38..... Дүгнэлт

           1.Асуулт:     Тоёото прусс-20 маркийн 0329 СЭҮ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Д нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар заалт зөрчсөн бэ?

           2.Асуулт:     Хайрхан маркийн Хятад улсын үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож явсан

О.У                   нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар заалт зөрчсөн байна вэ?

           3.Асуулт:     Зам тээврийн осол хэрэг нь аль жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн байна вэ?

           4.Асуулт:     Осол, хэрэг үйлдэгдсэн Замын уулзварт аль жолооч давуу эрхтэй зорчих вэ?

           1.Хариулт:  Тоёото прусс маркийн 0329 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох / согтуурал шалгах багажаар 0.82 хувь гарсан / гэснийг зөрчсөн.

            2.Хариулт: Хайрхан маркийн хятад улсын үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож явсан О.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Уг жолооч нь ЗХД-ийн 2.Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна..а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэх / “А” ангилалын эрхийн үнэмлэхгүй /б/Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугааргүй, 2.3.Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ...В/Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх 2.7.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй... 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. /Хэргийн газрын үзлэгийн гар зурагт үзүүлсэнээр мотоциклийн жолооч зам голлож яваад эсрэг урсгалруу сөрж мөргөлдсөн нь /дүрмийн 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах.8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Э.Тээврийн хэрэгслийн хурд 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслдийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... 12.Уулзвар нэвтрэх. Зохицуулдаггүй уулзвар 12.8.Адил замь- уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ... 21.Хүн тээвэрлэх. 21.1 Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ Тээврийн хэрэгслийн төхникийн тодорхойлолтоос тогтоосон олон хүн....гэснийг зөрчсөн.

3.Хариулт:Зам тээврийн осол хэрэг нь мотоциклийн жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн байна.

4.Хариулт:Хариулт 2,3-р хариулагдсан мотоциклийн жолооч О.У нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-ийн 55 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 06-15 дугаар хуудас/

О.Уын согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 16 дугаар хуудас/

Б.Дгийн согтуурлыг Мета багажаар шалгахад 0,82 % согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /Хх-н 17 дугаар хуудас/

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400000 төгрөгөөр торгосон тухай хариу мэдэгдэх хуудас /Хх-н 18 дугаар хуудас/

03-29 СЭҮ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 1089000 төгрөгөөр, шууд бус зардлыг 364500 төгрөгөөр, нийт 1453500 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 60-61 дүгээр хуудас/

О.У нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 79 дүгээр хуудас/

Хохирогч Э.Тын хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 82-86 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Уын хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нартай тохиролцсон баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч О.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Хайрхан нэртэй улсын дугааргүй мотоциклийг жолоодон Э.Т, М.О нарыг сундалж замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг Партизаны гудамжинд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин 03-29 СЭҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклд зорчин явсан Э.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч О.У нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч О.У нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Шүүгдэгч О.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Э.Т нь хохиролд 2.5 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар 855431 төгрөг болж байгааг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Э.Т нь 2.5 сая төгрөгийн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх, мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч О.Уаас 1453500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батнасанд олгох үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Оын Уыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Уд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар О.Уд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, О.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Уаас 855431 /найман зуун тавин таван мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 8 дугаар байрны № 202 тоотод оршин суух, хохирогч Хамниган овогт Эрдэнэбилэгийн Тд /РД:МЗ98110877/,

1453500 /нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 06 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хархираа овогт Батбаярын Батнасанд /РД:ОС60041013/ тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан О.У нь хохирогч Э.Тд учруулсан хохирол 855431 төгрөгийг 10 хоногийн хугацаанд, иргэний нэхэмжлэгч Б.Батнасанд учруулсан хохирол 1453500 төгрөгийг 20 хоногийн хугацаанд тус тус нөхөн төлөхийг тогтоосугай.

7. Хохирогч Э.Т нь цаашид эмчлүүлэхэд зайлшгүй гарах болон гарсан зардлаа, мөн 2.5 сая төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдолтой үлдэх зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.