Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2024/00907

 

 

 

 

 

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би, *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,221,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* болон ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 15-ны өдөр байгуулагдсан ************** тоот Зээлийн гэрээ-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 3,012,699.62 /гурван сая арван хоёр мянга зургаан зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 161,407.51 /нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун долоон төгрөг тавнн нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 47,338.03 /дөчин долоон мянга гурван зуун гучин найман төгрөг гурван мөнгө/ нийт 3,221,445.16 төгрөг /гурван сая хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг арван зургаан мөнгө/ болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыгзээлдэгч хариуцна гэжзаасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах тухай. ********* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн ******* нар нь 2022 оны 10 сарын 15-ны өдөр 4,750,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу ******* тоот Зээлийн болон барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч ******* тоот Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг Doogee 256 gb гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшил-ыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу үйлдэн Ант онлайн молл ХХК-аас авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлдээ 1,199,252.00 төгрөг төлсөн ба 2023.09 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 196 /2024.05.08-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдийн томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцохдоо зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заагдсан төлбөрийг хугацаанд нь төлөх, мөн зээл олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж байгаа учир хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлоо хамгаауулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,012,699.62 /гурван сая арван хоёрмянга зургаан зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/төгрөг, үндсэн хүүний өр 161,407.51 /нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун долоон төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 47,338.03 /дөчин долоон мянга гурван зуун гучин найман төгрөг гурван мөнгө/ нийт 3,221,445.16 төгрөг /гурван сая хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3,221,445 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Уг мөнгийг төлж барагдуулна. гэжээ

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч, зээлээ хаасан тул манай байгууллага нэхэмжлэл татаж авах хүсэлттэй байна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,221,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,221,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,493 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН