| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01038/И |
| Дугаар | 142/шш2024/00910 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 142/шш2024/00910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***************ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.
2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би Тэмүүл хүсэл нэртэй оёдлын цех ажиллуулдаг ба бүх төрлийн бэлэн хувцас оёж худалдаалдаг. Би өөрийнхөө барааг худалдаалахын тулд фэйсбүүк орчинд зар тавьдаг байсан ба энэ зарын дагуу ************** гэх хаягнаас бараа сонирхсон мессеж ирсэн ба гар утсаа ********* гэж өгөөд *******д лангуутай гэж хэлж байсан би *******т 2021 оны 09 сарын 28-ны өдөр 1,391,000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг 30-25 ХӨН улсын дугаартай *********** гар утасны дугаартай жолоочид өгч явуулсан ба ******* барааг авсан гэдгээ ********* дугаарын гар утаснаас надад мэдэгдсэн. Би *******ээс 1,931,000 төгрөгийг гаргуулахаар ********** аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 01-ны өдрийн 1890 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул *******ийг эрэн сурвалжлуулж хаягыг тогтологох шаардлагатай болсон. *********** ургийн овогт **********, /******************/-ыг Орхон аймаг дахь Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгож өгнө үү. гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШЗ2024/01890 дугаартай захирамж /хх-4-5/, зарлагын баримт /хх-6/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч *******гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. ******* *******т хувцас зээлээр өгч, уг хувцасны мөнгийг *******ээс аваагүй болох нь зарлагын баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4. Мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШЗ2024/01890 дугаартай захирамжаар нотлогдож байна.
5.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул *******гийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн *******,*******,*******,*******-ыг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч ******* *******-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН