Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/00913

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: **************-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *****************

 

Хариуцагч: *************** нарт холбогдох

 

Сэтгэцэнд учирсан сэтгэл санааны хохирол 25,761,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023.10.23-ны өдрийн 17 цагийн орчим ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* сургуулийн хойд талд насанд хүрээгүй хохирогч *******тай таарч үл ялих шалтгааны улмаас хохирогчийн төсгөн тус газар өвдөглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан юм. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023.10.20-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Дөлгөөнбаярын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байдаг. Хүү Х.Дөлгөөнбаяр нь сүүлийн үед нуруу өвдөнө, баруун хөл бадайрч өвдөх шинж тэмдэгүүд үүсээд байгаа тул ******* уламжлалт сэргээн засах эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдийн минь сэтгэл санаа тайван бус байгаа ба хэвийн нөхцөлд ороход цаг хугацаа шаардлагатай бгэсэн. Мөн хүүхэд минь чөлөөт бөхөөр хичээллэж тэмцээн уралдаанд оролцдог байсан ба одоо бөхийн секциндээ явахаа больсон. Эмч хүнд зүйл өргөхөд эрсдэлтэй гэсэн тул маш их харамсалтай байдал үүсээд байгааг нуух шаардлагагүй гэж бодож байна. Учир нь хүүхдийн минь цаашид эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд маш их хүндрэл үүсэж байгаа бөгөөд энэ бүхэнд *******, түүний асран хамгаалагч нар нь бид нараас болон хүүхдээс минь нэг ч удаа уучлалт гуйсангүй хатуу сэтгэлтэй байгаад гомдолтой байна. Манайх гэр бүл хүүгээ ийм байдалд орсноос хойш эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд маш их хэцүү байдалд орсон. Учир нь хүү минь насанд хүрээд үр тогтоох чадвартай эсэх нь эргэлзээтэй гэсэн. Хүүгийн минь ирээдүй маш бүрхэг байдалд орж байхад эцэг, эх бидний хувьд маш их хэцүү байгаа нь ойлгомжтой.

Орхон аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоолоор өсвөр насэы яллагдагч ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн нь тогтоогдсон боловчиг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүн тодорхой ллтөрлийн гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх бөгөөд хэрэгт авагдсан Т.Ган-Эрдэнийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэлээр 15 нас 4 сар 10 хоногтой болох нь тогтоогдсон тул ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардал, эмчилгээний зардал болон бусад зардлуудаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн болно. Иймд гэмт хэргийн улмаас сэтгэгцэд учирсан сэтгэл санааны зардал болон эмчилгээний зардлуудыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар нэхэмжилж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах нөхцөлөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

-Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 25,761,575 төгрөгийн 15,761,575 төгрөгөөс татгалзаж, 10,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон.

-хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч нараас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцов.

-хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 13-нд нэхэмжлэгчийн тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,758 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт-д холбогдуулан сэтгэцэнд учирсан сэтгэл санааны хохирол 25,761,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,761,575 төгрөгөөс татгалзаж, 10,000,000 төгрөгийг авахаар тохиролцож,

-хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч нараас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцож,

-хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 13-нд нэхэмжлэгчийн тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,758 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН