| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01001/И |
| Дугаар | 142/ШШ2024/00914 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/00914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***********-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 1985 оны 09 сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл ********* Ханын материалын комбинат-ийн Уурийн зууханд галчаар, 1986 оны 04 сарын 22-ны өдрөөс ажлаас чөлөөгдөн Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны мэдэлд очиж ажиллаж байгаад, 1987 оны 08 сарын 26-ны өдрөөс тус газарт шороо бэлтгэгчээр, 1988 оны 02 сарын 25-ны өдреөс эхлэк Барилгын материалын үйлдвэр дундын авто машин механизмын баазад тракторчинаар, 1992 оны 09 сарын 05-ны өдрөөс Барилгын материалын Үйлдвэрийн концерний шийдвэрээр Монгол тоосго ХХК болж өөрчилөгдсөн бөгөөд тус газарт бульдозерчин, 1996 оны 02 сар 15-ны үед Эрэл тоосго ХХк болж нэршлээ сольсон бөгөөд тус компанид бульдозерчиноор 1997 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад ээлжийн амралт 1 сар эдлээд нийтдээ тус байгууллагад 1997 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан юм. Би 2004 он хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад 2004 оны 05 сараас эхлэн Жи энд юу голд ХХК-нд бульдозерчиноор ажилд ороод 2011 оны 11 сар хүртэл ажиллаад өөр байгууллагад ажилд орсон юм. Би Жи энд юу голд ХХК-д ажиллаж байхад 2007 онд компанийг Г.Жинтөмөр гэх хүн худалдаж авсан тухайн үед нягтлан бодогч нар солигдоод тамга тэмдэг нь олдохгүй асуудал үүсээд миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуудас дээр санхүүгийн тамгыг дараагүй орхигдуулсан тул нийгмийн даатгалын хэлтсээс 2007 онд тус компаинд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг шаардсан юм. Дээрх газарт ажиллаж байсан байдлууд нь миний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, авч байсан гавьяа шагнал, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Иймд тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* намайг 1988 оны 02 сарын 25-ны өдрөөс 1992-09 сарын 04-ны өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэр дундын авто машин механизмын баазад тракторчинаар, 1992 оны 09 сарын 05-ны өдрөөс 1996 оны 02 сарын 14-ны хүртэл Монгол тоосго ХХК-д бульдозерчин, 1996 оны 02 сар 15-ны өдрөөс 1997 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл Эрэл тоосго ХХК-д бульдозерчиноор, мөн Жи энд юу голд ХХК-д 2007 онд бульдозерчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1985 оны 09 сарын 27-ны өдрийн 553 дугаар тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1986 оны 04 сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1987 оны 09 сарын 19-ний өдрийн 650 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1988 оны 02 сарын 23-ны өдрийн 115 дугаар тушаал, *******ы хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Монгол тоосго хувьцаат ерөнхий захирлын 1993 оны 08 сарын 30-ны өдрийн 230 дугаар тушаал, Монгол тоосго хувьцаат ерөнхий захирлын 1994 оны 12 сарын 28-ны өдрийн 328 дугаар тушаал, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Я.Болдын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажилласан жил сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 02 сарын 25-ны өдрөөс 1992-09 сарын 04-ны өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэр дундын авто машин механизмын баазад тракторчинаар, 1992 оны 09 сарын 05-ны өдрөөс 1996 оны 02 сарын 14-ны хүртэл Монгол тоосго ХХК-д бульдозерчин, 1996 оны 02 сар 15-ны өдрөөс 1997 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл Эрэл тоосго ХХК-д бульдозерчиноор, мөн Жи энд юу голд ХХК-д 2007 онд бульдозерчины ажил хийж байсан болох нь Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1985 оны 09 сарын 27-ны өдрийн 553 дугаар тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Алтан гадас одонт Улаанбаатар хотын Ханын материалын комбинатын даргын 1986 оны 04 сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1987 оны 09 сарын 19-ний өдрийн 650 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын ханын материалын комбинатын даргын 1988 оны 02 сарын 23-ны өдрийн 115 дугаар тушаал, *******ы хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Монгол тоосго хувьцаат ерөнхий захирлын 1993 оны 08 сарын 30-ны өдрийн 230 дугаар тушаал, Монгол тоосго хувьцаат ерөнхий захирлын 1994 оны 12 сарын 28-ны өдрийн 328 дугаар тушаал, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Я.Болдын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Хужирынхан овогт Даваасүрэнгийн Батсайхан /РД:ЧА62081111/ нь 1988 оны 02 сарын 25-ны өдрөөс 1992-09 сарын 04-ны өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэр дундын авто машин механизмын баазад тракторчинаар, 1992 оны 09 сарын 05-ны өдрөөс 1996 оны 02 сарын 14-ны хүртэл Монгол тоосго ХХК-д бульдозерчин, 1996 оны 02 сар 15-ны өдрөөс 1997 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл Эрэл тоосго ХХК-д бульдозерчиноор, мөн Жи энд юу голд ХХК-д 2007 онд бульдозерчин хийж улсад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН