Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

 Улсын яллагч                                         Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Хандмаа 

             Шүүгдэгч                                                     Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Э холбогдох 1732000000004 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19 оны  сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3-р баг, тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь 6 удаа ял шийтгүүлж байсан, Боржигон овгийн Л. Э   РД:/ГИ/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг,” тоотод оршин суух иргэн Ц.У амьдрах зориулттай орон байранд нууцаар нэвтэрч, гар утас, мөнгөн эдлэл зэрэг эд зүйл болон бэлэн 381.000 төгрөгийг хулгайлж, нийт 586000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны                 07 дугаар сарын 26-27-ны өдөр У эгчийнд очиж зэрлэгийг нь зулгааж түүж өгсөн. Тэгчихээд 2017 оны 07 дугаар сарын 28-ны орой Г ирж хонох гээд байж байтал тэднийх хүн ихтэй байхаар нь гарсан. Тэгээд хонох газаргүй болоод хохирогчийнх руу шөнө 23 цаг өнгөрөөгөөд хонох гээд очсон юм. Уг нь хулгай хийе гэсэн бодол байгаагүй очсон чинь бэлэн мөнгө байхаар нь аваад шууд гараад явчихсан. Бэлэн мөнгө нь машиндаа байхаар нь авчихсан. Бас утас нь тамбарынхаа жижиг хөргөгчин дээр байж байсан. Могой хэлбэртэй бугуйвч нь хаалгаар ороод хажуу талын тавиур дээр нь байсан эдгээрийг авсан гэжээ.

 

 

 

 

 

Хохирогч Ц.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 05 цаг 25 минутын орчим би хоёр үнээгээ саахаар босоод өөрийн Нокиа загварын гар утсаа хайгаад олохгүй болохоор нь гайхаад зөндөө хайсан боловч олоогүй. Тэгтэл миний охин Т бас “Ээжээ миний гар утас бас байхгүй байна шүү дээ, би орой фейсбүүкэд орж байгаад хажуудаа тавиад унтсан шүү дээ” гэж хэлэхээр нь би хулгай ороод авчихсан байна гэж сэжиглэсэн. Ингээд гэнэт машиндаа 381000 төгрөг хийгээд хонуулсанаа санаад очиж үзэж шалгаж голын хайрцаганд байсан түрийвчээ нээж үзэхэд 381000 төгрөгийг маань хулгайлаад аваад явчихсан байсан. Эргээд гэртээ ороод эд зүйлээ шалгаж үзэхэд бөөгийн шүтээн дээр байсан могой хэлбэртэй хоёр ширхэг мөнгөн бугуйвч бас хулгайлагдсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан...Манайх ногооны зэрлэгээ хүмүүсээр зулгаалгаж байсан ба тэр хүмүүс дотор Энхнаадам гэх залуу байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13-р тал/

           Гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”. Э манай гэрт ажил олж чадахгүй хоёр хоног болсон ба “айлруу явж хоноод ирлээ” гэж хэлээд шөнө манай гэрт хонохгүй гадуур хоноод өглөө манай гэрт ирдэг байсан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эхнэр Ж, найз Э манай хажуу талын айлын О, Г, У, Н нарын хамт Ц.У хашаанд тарьсан ногооны зэрлэгийг 120,000 төгрөгөөр зулгаахаар тохиролцоод ажилласан. Л.Э 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө манай гэрт хонохоор унтсан боловч шөнө манай гэр бүлийнхэнд хэлэлгүйгээр гэрээс гараад явчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15-р тал/

хохирогч Ц.У гэрээс алдагдсан гэх Самсунг, Нокио загварын гар утас, мөнгөн эдлэл, бэлэн 25.200 төгрөг илэрсэн тухай” хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 7-8-р тал/, хувийн байдал тогтоосон баримтууд болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн Засаг даргын оршин суугдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /хх-ийн 93-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94-р хуудас/ болон дээрх баримтуудаар:

 

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, тоотод оршин суух иргэн Ц.У  гэрт нэвтрэн орж, гар утас, мөнгөн эдлэл зэрэг эд зүйл болон бэлэн 381.000 төгрөгийг хулгайлж, нийт 586000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Э хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Ц.У гэмт хэргийн улмаас учирсан хохирол үнэлгээгээр нийт 586.000 /хх-18// төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь 25000 төгрөгний үнтэй NOKIA гар утас,180000 төгрөгний  үнтэй Samsung маркын гар утас, бэлэн 25200 төгрөгийг тус, тус буцаан өгсөн. Үлдэх 355800 төгрөгийг төлөөгүй төлөхөө илэрхийлсэн байна. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Шүүгдэгч Л.Э нь урьд 6 удаа ял шийтгэгдсэн  зэргийг харгалзан ял оногдуулав.Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Л. Э хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Л. Э 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Энхнаадамын цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ц.У учирсан хохирол  355800 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Э үүрэг болгосугай.

            6. Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.         

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ