Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2019/0461

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталжхэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Т******* ХХК-иас Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ аас зарласан ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтын явцад Т******* ХХК, Г******* *******н ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг ТОӨЗ 5.4, ТШӨХ-ийн 5.3 /д/, ТШӨХ-ийн 5.2 /к/, ТОӨЗ-ийн 5.2 /12/-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны шийдвэр болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, мөн ******* дугаартай тендерийн Багц-3-т шалгаруулсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийн К******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-д даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн төлөөлөгч С.Э******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас зарласан ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтын явцад Т******* ХХК, Г******* *******н ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг ТОӨЗ 5.4, ТШӨХ-ийн 5.3 /д/, ТШӨХ-ийн 5.2 /к/, ТОӨЗ-ийн 5.2 /12/-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны шийдвэр болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

2. ******* дугаартай тендерийн Багц-3-т шалгаруулсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийн К******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Шүүхээс уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэдий ч дараах шалтгаанаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас зарласан ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтад манай компани оролцож хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага нөхцөл, бүрдлийг бүрэн хангаж, тендерийн материалыг хүргүүлсэн бөгөөд тендерт оролцогчдоос оролцогчоос хамгийн бага үнийн саналтай тендер байсан.

Манай компанийн хувьд захиалагчаас зарласан тендертэй ижил төрлийн тендерт ялж ажил гүйцэтгэж байсан туршлагатай, тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж тендер саналыг хүргүүлдэг болохыг мэддэг болно.

Хариуцагчийн зүгээс гаргасан тендерийн баримт бичгийн хэд хэдэн шаардлага хангаагүй тухай тайлбар үндэслэлгүй бөгөөд захиалагч нь хариу тайлбартаа дурдсан шаардлага-аа тендерийн баримт бичигт тодорхой тусгаагүй, энэ нь тендерт оролцогч манай компанийн буруу биш байхад биднийг буруутгасан тайлбар ирүүлж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Гэсэн хэдий ч тус компани нь өөр ажил гүйцэтгэх болсон, цаг хугацааны хувьд хариуцагчийн үндэслэлгүй тайлбартай маргаж байх завгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан энэхүү татгалзлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Т******* ХХК-иас Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ аас зарласан ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтын явцад Т******* ХХК, Г******* *******н ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг ТОӨЗ 5.4, ТШӨХ-ийн 5.3 /д/, ТШӨХ-ийн 5.2 /к/, ТОӨЗ-ийн 5.2 /12/-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны шийдвэр болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, мөн ******* дугаартай тендерийн Багц-3-т шалгаруулсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийн К******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-д даалгах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т******* ХХК-иас Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ аас зарласан ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтын явцад Т******* ХХК, Г******* *******н ХХК-ийн түншлэлийн хүргүүлсэн тендерийг ТОӨЗ 5.4, ТШӨХ-ийн 5.3 /д/, ТШӨХ-ийн 5.2 /к/, ТОӨЗ-ийн 5.2 /12/-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны шийдвэр болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, мөн ******* дугаартай тендерийн Багц-3-т шалгаруулсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрийн К******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ******* дугаартай тендерийн Багц-3-ийн шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийлгэхийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ