Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00936

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****************-д холбогдох

 

2,321,674.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь манай байгууллагаас 2023 оны 10-р сарын 20-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулж хувийн хэрэгцээндээ барьцаагүй 2000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 %-ийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-нд дууссан. Харилцагч зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө 2023 оны 11 сарын 27 нд нэг удаа төлсөн. Үлдсэн саруудад зээлийн төлөлт хийгдээгүй зөрчил үүсгэсэн. Манай байгууллагаас зээлдэгчийн зээлийн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч байнга харилцаа холбоотой байж зээлийн төлөлтийг тогтмол сануулж байсан. Зээлдэгчээс 2024 оны 5 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн 183 хоногийн нэмэгдүүлсэн хүү 56,578.54 төгрөг, үндсэн зээлийн хүү 552,756.37төгрөг, Үндсэн зээл 1,706,339.48 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөгийг нийт 2,321,674.39 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжны төлбөр 5200.80 төгрөгийг зээлдэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой Оюунсувд нь *******-д нягтлан бодогчоор ажилладаг. 2024 оны 05 сарын 29-ний өдөр *******эд холбогдох нэхэмжлэл гаргасан. Бат-Энх нь 2024 оны 06 сарын 17-ны өдөр нэхэмжилсэн дүн болох 2,315,674 төгрөгийг *******-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Онц-Энх ББСБ ХХК нь хариуцагч *******эд холбогдуулан 2,321,674.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан 2,321,674.39 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,078 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 26,039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН