Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02982

 

 

 

 

 

 

 

 

2024 ы 07 с н05өдөр

182/ШШ2024/02982

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: өөрийн байранд байрлах ПД ХХК /РД: ***/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Оын Д /РД:***/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

О.Д нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 23 сарын хугацаатай сарын 1.20 хувийн хүүтэйгээр Худалдаа хөгжлийн банкнаас зээлж авсан.

О.Д нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан боловч зээл төлөлтөө шалтгаангүйгээр зогсоосон тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлжээ.

ПД ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулан, жил бүр сунгаж ирсэн бөгөөд зээлдэгч О.Д нь ажлаас халагдсанаас үүдэн төлөлт зогсож зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөнөөр даатгалын тохиолдол бий болсон бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас 2,247,264 төгрөгийн нөхөн төлбөр хүссэн. ПД ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн PD2022/19556 дугаар тушаалаар цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт 2,247,264 төгрөгийг шилжүүлж, үүнээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11.1.6, 20.2.1 болон 24.1-т заасныг тус тус үндэслэн 10 хувийг хасан тооцож 2,022,537.60 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д шилжүүлсэн.

Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т заасны дагуу нөхөн төлбөрт олгосон 3,416,590 төгрөгийн үлдэгдэл 1,954,566 төгрөгийг зээлдэгч О.Дгээс нэхэмжлэх банкны эрх нь ПД ХХК-д шилжсэн билээ.

Хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

О.Дгийн оршин суугаа хаягийг олж тогтоох боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч ПД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24-01/522 тоот итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083/000382/2022 тоот Цалингийн зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30С21106102 тоот Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, ПД ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн PD 2022/19556 тоот нөхөн төлбөр олгох тухай тушаал, төлбөрийн даатгалын баримт, .... 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/08588 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраа О.Дгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас О.Дгийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ПД ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оын Д /РД:***/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ... зээлдэгч О.Д нь цалингийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд _____тоотод байдаггүй болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. О.Д нь өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0083/000382/2022 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр О.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/08588 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас О.Дгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн О.Д оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд ,,,,,, тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. О.Д нь ,,,,,, тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь .... 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24119900012113 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн 24119900012112 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оын Д /РД:***/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ПД ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ПД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оын Д /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Дг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ПД ХХК /утас:***/-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ПД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА