Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0809/З |
Дугаар | 128/ШШ2019/0458 |
Огноо | 2019-07-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0458
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Хөх хайрхан трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Цэцэрлэгийн барилга, 200 ор, Сүхбаатар Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдох тендерийн үнэлгээний хорооны Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчnнгүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөх хайрхан трейд ХХК-ийн захирал Ц.Ганзориг шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хөх хайрхан трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох тус газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий хэргийг тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөх хайрхан трейд ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Цэцэрлэгийн барилга, 200 ор, Сүхбаатар Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Хөх хайрхан трейд ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Цэцэрлэгийн барилга, 200 ор, Сүхбаатар Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ц.Ганзориг гаргасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох Хөх хайрхан трейд ХХК нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хөх хайрхан трейд ХХК нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын ТӨБЗГ-2018/XIII.1.1.222 тоот тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчнгүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА