| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03217/И |
| Дугаар | 182/ШШ2024/02985 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02985
| 2024 ы 07 с н05өдөр | 182/ШШ2024/02985 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоот байрлах ХЛ ХХК /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бы Б /РД:*****/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн Б.Б нь манай компанитай 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БЗГ/2022-29851 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,236,900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайтайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Б.Б нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу ...... GB загварын гар утас ...... ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Б.Б нь БЗГ/2022-29851 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,536,434.89 төлөх байснаас нийт 485,000 төгрөг төлж, 6,051,434.89 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 640 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн **** тоот хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/132023/12227 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.Бийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, Б.Б нь зээл авч байх үедээ бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.Бийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 929 дугаартай итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БЗГ/2022-29851 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээл хүсэгчийн өргөдөл, нэхэмжлэх, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баталгаа болон Мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/12227 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2024/09265 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Бийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас Б.Бийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ХЛ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бы Б /РД:*****/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ... зээлдэгч Б.Бэс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/12227 дугаар захирамжаар Б.Б нь ***** тоотод байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2024/09265 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Бийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд **** тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
5. Шүүхээс **** тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Б өөрийн биеэр гардан авч, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирж оршин суугаа хаягийн талаар тайлбар гаргаж, тайлбартаа Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсарган өгчээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бийн оршин суух хаяг нь тодорхой байх тул ХЛ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бийг эрэн сурвалжлуулах тухай ХЛ ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА