| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02945/И |
| Дугаар | 182/ШШ2024/02988 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02988
| 2024он 07рын 05дөр | 182/ШШ2024/02988 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ХЛ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Сийн А /РД: /-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,300,227.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч С.Агаас үндсэн зээл 2,959,077.12 төгрөг, зээлийн хүү 1,288,563.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,586.78 төгрөг, нийт 4,300,227.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие ХЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ад холбогдох ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,300,227.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч С.А нь, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 716,727.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХЛ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,300,227.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,300,227.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 716,727.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХЛ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,754 төгрөгийн 50 хувь болох 41,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 41,877 төгрөг, хариуцагч С.Агаас 41,877 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,300,227.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 716,700 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 716,727.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХЛ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,754 төгрөгийн тал хувь болох 41,877 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 41,877 төгрөг, хариуцагч С.Агаас 41,877 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА