| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03152/И |
| Дугаар | 182/ШШ2024/03319 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03319
| 2024 ы 08 ср н 05 өдөр | 182/ШШ2024/03319 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Б овогт Дгийн Э /РД: ****/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Д.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Би 1986 онд Дархан хотын 18 дугаар цэцэрлэгийн сантехникчээр ажиллаж байсан ба энэ хугацаанд 10 дугаар Ц дуудлагаар ажилладаг байсан. 1986 оноос 1988 оны 02 сар хүртэл Ц сантехникчээр ажиллаж байсан. Төвлөрсөн аж ахуйн захирамж гаргаж 10 дугаар Ц ажиллуулж байсан. Тэнд 1988 оны 02 сар хүртэл ажиллаж байх хугацаанд Төвлөрсөн аж ахуй нь татан буугдсан. Би Дархан хотын Ц ажиллаж байсан нь үнэн эсэх талаар тодруулахаар А, У нарыг гэрчээр асуулгасан.
Иймд 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц сантехникчээр, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц сантехникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 422 дугаартай тодорхойлолт /хх-6/, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 799 дугаартай тодорхойлолт /хх-7/, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаартай тодорхойлолт /хх-8/, Дархан хотын нэгдсэн 18 дугаар цэцэрлэгийн 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 /45/ дугаартай тушаал /хх-9/, Дархан хотын ардын боловсролын хэлтсийн харьяа эмчилгээ сувилгааны 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай тушаал /хх-10/, Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай албан бичиг, хавсралт /хх-11-13/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай алан бичиг, хавсралт /хх-14-16/, Онцгой байдлын газрын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138/875 дугаартай Түймэр гарсан тухай акт /хх-18-19/, гэрч С.Аийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр /хх-24-25/, гэрч Ц.Уийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр /хх-26-27/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/10795 дугаар захирамжаар гэрч асуулгах шүүхийн даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 435/161 тоот албан бичгээр шүүхийн даалгаврыг гүйцэтгэн ирүүлж, хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Д.Э нь Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр, Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сантехникчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Миний өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр маань 2014 онд гал түймэрт шатаж үрэгдсэн. Тэгээд би холбогдох архивын газраас баримт шүүлгэхэд орсон тушаал байгаад, гарсан тушаал алга байгаа юм. Миний тушаалууд дутуу учир тэтгэвэр тогтоолгож болохгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр, Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сантехникчээр тус тус ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Дархан хотын нэгдсэн 18 дугаар цэцэрлэгийн 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 /45/ дугаартай Шинээр ажилчин авах тухай тушаалын 1 дэх хэсэгт ...морь тэрэгчнээр Эийг 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тус тус авч ажиллуулсугай гэж,
Дархан хотын ардын боловсролын хэлтсийн харьяа эмчилгээ сувилгааны 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилласан хугацааны амралтын мөнгийг бодож олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт ...Д.Эийг сантехникчийн ажлаас 1988 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн чөлөөлсүгэй, 2 дахь хэсэгт Эт ажилласан хугацааны амралтын мөнгийг бодож олгохыг хариуцсан ня-бо Оюунбилигт хүссүгэй гэж тус тус дурджээ.
3.2 Гэрч С.А ... Миний бие Дархан хотын 7 дугаар Ц эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд Д.Эийг сантехникчээр авч ажиллуулж байсан. Д.Э нь 7 болон 10 дугаар цэцэрлэгийн сантехникчээр хавсран ажиллаж байсан. Ардын боловсролын хэлтсийн шийдвэрээр Нэгдсэн аж ахуй байгуулагдаж бүх цэцэрлэгийн сантехникч, цахилгаанчин нарыг төвлөрүүлсэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Ц.У ... Би Дархан хотын 10 дугаар Ц 1987 онд угаагчаар ажилд орсон. Тус байгууллагад ажилд ороход Д.Э нь сантехникчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөр дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Д.Эийн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр, Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сантехникчээр тус тус ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 422 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 799 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаартай тодорхойлолт, Онцгой байдлын газрын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138/875 дугаартай Түймэр гарсан тухай акт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Д.Эийг Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр, Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Дгийн Э /РД: ****/-ийг Дархан-Уул аймгийн 18 дугаар Ц 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сантехникчээр, Дархан-Уул аймгийн 10 дугаар Ц 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА