| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04414/И |
| Дугаар | 182/ШШ2024/03318 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03318
| 2024 ы 08 ср н 05 өдөр | 182/ШШ2024/03318 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Цын Т /РД: ***/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Би 1986 оны 7 дугаар сард Төв аймгийн ....... ажиллаж байсан. Энд 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Төв аймгийн архивын газраас шүүлгэхэд орсон тушаал байгаад, гарсан тушаал алга байгаа юм. Мөн би хөдөлмөрийн дэвтрээ гээсэн, ажлаас гарсан тушаал байхгүй учир тэтгэвэр тогтоолгож болохгүй байна гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 361 дугаартай тодорхойлолт /хх-5/, гэрч Ш.Бгийн тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтэр /хх-6-10/, гэрч Н.Бийн тодорхойлолт /хх-11/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай тушаал /хх-12/, мөн даргын 1981 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай тушаал /хх-13-14/, мөн даргын 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай тушаал /хх-15/, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай тушаал /хх-16/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай тодорхойлолт /хх-27/, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1206 дугаартай тодорхойлолт /хх-28/, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрч Н.Б, Ш.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-34/ хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Ц.Т нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл долоон худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Би 1986 оны 7 дугаар сараас Төв аймгийн ....... ажиллаж байгаад 1988 онд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Би 1993 онд хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гээд архивын газраас баримт шүүлгэхэд орсон тушаал байгаад, гарсан тушаал алга байгаа юм. Ажлаас гарсан тушаал байхгүй учир тэтгэвэр тогтоолгож болохгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл долоон худгийн моторчноор ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын 2 дах хэсэгт ...Долоон худгийн моторчноор Ц.Тыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай гэж,
Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт ...Долоон худгийн моторчин Ц.Тын өвчтэй байх хугацаанд худгийн моторчноор Ш.Бг 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсугай гэж тус тус дурджээ.
3.2 Гэрч Н.Б ... Би Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул багийн 1 дүгээр багийн малчин байсан. Миний бие Мотортой худаг дээр моторчноор ажиллаж байгаад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Т ажлаа хүлээлгэж өгч байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Ш.Б ... Би 1985 оны 4 дүгээр сард худгийн моторчноор Төв аймгийн Өндөр ширээт суманд Их амны худаг гэдэг газар ажиллаж байсан. 1988 оны 11 дүгээр сард худгийн моторчноор Ц.Таас ажлыг нь хүлээж авсан гэх мэдүүлэг, Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.Тын ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл долоон худгийн моторчноор ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 361 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1206 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Ц.Тыг Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл долоон худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цын Т /РД: ***/-ыг Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл долоон худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА