Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02591

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02591

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,, МХБ ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаа-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: АТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 0/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч ХБ ХК-ийн төлөөлөгч Ж.Цо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "АТ" ХХК нь "МХБ ХК-иар 2011 оны 08 сарын 22- ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулан одоог хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу "МХБ ХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 01 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Мөн "АТ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 08 сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ"-ний 2.4.5-т зааснаар гишүүний хураамжийг улирлаар төлөх бөгөөд төлбөрийг тухайн жилийн улирал бүрийн эхний 10 хоногт төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 181/Ш32019/07809 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" захирамж гарсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл өгөхөд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32023/15740 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү "АТ" ХХК-ийн хаягийг тодорхойлж дахин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч 2024 оны 05 сарын 02- ны өдрийн 181/Ш32024/09261 дугаартай шүүгчийн захирамжаар хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн хаяг тодорхойгүй, одоо ямар хаягт байгаа нь мэдэгдэхгүй байх тул "АТ" ХХК-ийг эрэн сурвалжилж тус компанийн хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, МХБ ХК-ийн ТУЗ-ийн 2024.01.02-ны өдрийн 01 дугаар тогтоол, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, МХБ ХК-ийн дүрэм, 2011.08.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/07809 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2023/15740 дугаартай захирамж, Үнэт цаасны бүртгэлийн журам, нэхэмжлэх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/09261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч МХБ ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох АТ ХХК-ийг эрэн сурвалжлуулж, үйл ажиллагаа явуулдаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

МХБ ХК-тай 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул хамтран ажиллах гэрээний үүргийн нэхэмжлэлд АТ ХХК нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь АТ ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж, 15А, AR оффис, 301 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/09261 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу АТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 5454851/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч МХБ ХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар АТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 0/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.О эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар АТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 0/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.О эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч МХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. АТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 5454851/ болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.О хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Унэ /утас:9/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС