| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03417/И |
| Дугаар | 182/ШШ2024/02592 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02592
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2024/02592 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,1 тоот хаягт оршин байрлах, К ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: СС ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 33/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч К ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч СС ХХК, нэхэмжлэгч нь К ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан Wi-Fi интернэтийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилготой компани болно. Энэ хүрээнд бид байгууллага болон иргэдтэй гэрээ байгуулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг болно. Хариуцагч СС ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ИҮГ 22\03-043 тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр ИҮГ 22\09-188 тоот "Интернэт үйлчилгээний гэрээ-гээр шинэчлэн байгуулсан. ирсэн. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу зохих ёсоор үйлчилгээг үзүүлж ирсэн. Хариуцагч нь ИҮГ 22\09-188 тоот "Интернэт үйлчилгээний гэрээ-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байх тул бид гэрээний гуравдугаар зүйлийн 3.4, дөрөвдүгээр зүйлийн 4.2.2 болон зургаадугаар зүйлийн 6.8-д заасны дагуу төлөгдөөгүй төлбөр, алданги болон торгуулийг тус тус нэхэмжилж нийт 2,719,800 төгрөгийг СС ХХК-с гаргуулахаар Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсч, СС ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний "Сонгино хайрхан дүүрэг, 11-р хороо, амины орон сууц 3, 109а тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч хаягт оршин суудаггүй болохыг Сонгино хайрхан дүүргийн хорооны засаг дарга тодорхойлолт, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32024/07386 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хариуцагч СС ХХК-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Интернэт үйлчилгээний гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/07386 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч К ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СС ХХК-ийг эрэн сурвалжлуулж, үйл ажиллагаа явуулдаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
К ХХК нь СС ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Интернэт үйлчилгээний гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул гэрээний үүргийн нэхэмжлэлд СС ХХК нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь СС ХХК нь тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/07386 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу СС ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 33/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч К ХХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар СС ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 33/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар СС ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 33/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. СС ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 33/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС