Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02593

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02593

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,


Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, НТ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, З ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,437,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "НТ" ХХК нь хариуцагч "З ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр TrD/20/104 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан боловч хариуцагч нь гэрээний 6.1 дахь хэсэгт "Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг ажлын 7 хоногийн дотор нийлүүлэгчийн хаан банк дахь 50622048751 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 2,291,941 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2020 оны 10 сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 1,145,970 төгрөг болж байна. 

Иймд хариуцагч "З ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бараа бүтээгдэхүүний үнэ 2,291,941 төгрөг, алданги 1,145,970 төгрөг, нийт 3,437,911 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: НТ ХХК нь З ХХК-д холбогдуулж, худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 2,291,941 төгрөг, алданги 1,145,970.5 төгрөг, нийт 3,437,911 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч талаас эвлэрэх санал тавьсан тул нэхэмжлэгч нь алдангийн 50 хувийг бууруулж, төлбөрийг 7 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон. Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор алданги 572,685 төгрөгийг төлж, үлдэгдэл буюу үндсэн төлбөр 2,291,941 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч, энэхүү гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч НТ ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,437,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө алдангийн 50 хувь буюу 573,285 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Н 2,864,626 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч хоёр хувааж төлөх ба 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 572,685 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,291,941 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ.Ө нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн төлөөлөгч Д.Н нар 2,864,626 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 572,685 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,291,941 төгрөгөөр тус тус НТ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Номинтав трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,978.5 төгрөгийн 50 хувь буюу төгрөгийг буцаан олгож, үлдэх 34,978.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 30,392 төгрөгийг хариуцагч З ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Номинтав трейд ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС