Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2024/00810

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2024/00810

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00815/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* гийн ******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт оршин байгаа, *******, Дархан-Уул аймгийн ын Засаг даргад холбогдох,

22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, нэхэмжлэгч Ц. ******* оос 29,018,071 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц. *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Дархан-Уул аймгийн ын засаг даргаас 2022.04.05-ны өдөр Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай А/56 дугаар захирамж гарсан. Засаг даргын А/56 дугаар захирамжаар 2022.06.01-ний өдрийн дотор миний амьдарч буй 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гахайн аж ахуйгаа туслах аж ахуйн суурьшлын бүс буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор задгай гэх газар шилжин оч хэмээн нутаг заан нүүлгэн шилжүүлэхээр захирамжилсан шийдвэр гаргасан. Миний бие Дархан сумын ******* багт 2000 оноос хойш хувиараа Шувуу, гахайн аж ахуй эрхлэн явуулж байгаа бөгөөд. Тус шийдвэрийг иргэн миний хувьд тухайн үедээ хүндэтгэн хүлээн авч хэдийгээр олон жилийн хүч хөдөлмөрөөр тохижуулж суурьшуулсан аж ахуйгаа нүүлгэх нь цаг зав, ажиллагаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулах хэдий ч сум орон нутгийн удирдлагын гаргасан захирамж шийдвэрийг аль болох зөрчил маргаан үүсгэхгүйгээр биелүүлж гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэн гахайнуудаа шинэ туслах аж ахуйн бүс рүү нүүлгэсэн.

Харин гахайн аж ахуй эрхлэн явуулж буй хашаа, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээ туслах аж ахуйн бүс рүү нүүлгэн зөөвөрлөхөд иргэн надаас их хэмжээний зардал гарах нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд миний бие гахайн аж ахуйнд зориулан бүтээн би болгосон аж ахуйн эд хөрөнгүүдээ туслах аж ахуйн суурьшлын бүс рүү нүүлгэн шилжүүлснээр цаашид энэхүү аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхлэх, Засаг даргын А/56 дугаар захирамжийг даган биелүүлэх боломж үүсэх юм.

Гэтэл Засаг даргын захирамжид нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй байх бөгөөд засаг даргын захирамжаар нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан иргэд энэхүү зардлыг хариуцах нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үйлдэл болохоор байна. Иргэн Ц. ******* миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхтэй , холбоотой хэр хэмжээний зардал гарах талаар мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулсан бөгөөд мэргэжлийн төсөвчин Ч. гийн гаргасан төсвөөр нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,337 төгрөг гарахаар тогтоосон бөгөөд энэхүү зардлыг шийдвэрлэн өгч 2022.04.05-ны өдрийн А/56 дугаартай Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийнхаа хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу хэмээн 2022.05.09-ны өдөр ын Засаг даргад гомдол гаргасан хэдий ч ын Засаг дарга Л. нь Элдэв төсөлд хамрагдуулж өгье, хөнгөлөлттэй зээлд хамрагдуулж өгье, жайка зэрэг тодорхой төслүүдээс мөнгө орж ирэхээр шийдээд өгье" гэх мэтчилэн санал тулгаж, амлалт өгч аргацааж явсаар бүтэн жилийн дараа буюу 2023.04.17-ны өдрийн 01/430 тоот хариу мэдэгдлээр Хотын төвөөс мал, туслах аж ахуйг гаргах, шинэ суурьшлын бүс байгуулах ажлын хүрээнд хотын төвөөс мал, туслах аж ахуйгаа гаргасан өрх тус бүрд нүүлгэлтийн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. гэх утга бүхий гомдлын хариуг ирүүлсэн. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт нь биелэгдэх боломжтой байхын дээр иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй юм. Гэтэл Засаг даргын дээрх захирамж нь гахайн аж ахуй эрхлэгч иргэн миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. ын засаг дарга А/56 дугаар захирамжийнхаа биелэлтийг ханга? үүднээс иргэн надад нүүлгэн шилжүүлэлтийн зардал 22,438,337 төгрөгийг шийдвэрлэж өгөөгүйгээс иргэн Ц. ******* миний бие 22,438,337 төгрөгийг өөрөөс гаргаж чадаагүй учир шинэ суурьшлын бүсэд шилжүүлэн аваачсан гахайнуудаа байр оромжоор хангаж чадалгүй зарим нэгийг нь үхэж үрэгдүүлэн өмч хөрөнгөөрөө хохироод байна. Иймд шүүх ЗЕХ-ийн 104 дүгээр зүйлийн 104.4 дэх хэсэгт Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийг минь хүлээн авч Дархан сумын засаг даргын гаргасан 2022.04.05-ны өдрийн А/5 ( дугаар захирамжийг биелүүлэхэд шаардлагатай 22,438,337 төгрөгийг тус захирамжийг гаргасан Дархан сумын засаг даргаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ын Засаг дарга Т. а итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн ын Засаг дарга Т. а хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагад 2022 оны А/56 тоот захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 22,438,337 төгрөг гэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дархан-Уул аймгийн Орхон сум Энхтал 2 дугаар баг Ноён хонгорын нутаг дэвсгэрт Ц. ******* ийн нэр дээр 10,000 мкв газар буюу 1 га газрыг гэрээгээр олгосон. Энэ нь суурь үнэ 12,000,000 төгрөг дуудлага худалдаагаар авах үнэ 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй болж байна. Мөн эрчимжсэн туслах аж ахуйн шинэ суурьшлын бүсийн гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийн гадна цахилгаан хангамжид ын Засаг даргын тамгын газраас 161,011,228,00 төгрөг хөрөнгө оруулж, дэд бүтэц татах, худаг /Орхон сум, Энхтал баг/ гаргахад 26,178,564.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тухайн иргэнийг аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангаж өгсөн болно.

Иргэн Ц. ******* той Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг /гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцож байгуулсан. Тус гэрээний 4.2 дах заалтад А тал: Туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. ....байгуулсан Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг/гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээний 7.4. дах заалтад Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасанд иргэн Ц. ******* нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон тул уг иргэний нэхэмжлэлийн 22,438,337 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай Дархан сум, Орхон сум, Иргэн Ц. ******* той гурван тал гэрээ байгуулж 2022 оны 6 дугаар сарын 01 дотор мал, амьтныг хот суурин газрын гэр хорооллын бүсээс гаргах ёстой байсан боловч гараагүй. Ц. ******* ид 10000 квадрат метр талбай бүхий туслах аж ахуй эрхлэх зориулалтаар олгосон. Гэрээний 4.2-д нүүлгэн шилжүүлэхтэй холбогдох зардлаас туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатгахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр мөн иргэн Ц. ******* 2022.06.01 дотор хот суурин газрын гэр хорооллын бүсээс гарсан байхаар гэрээ байгуулсан боловч Ц. ******* ар гэрийн гачигдлын улмаас гахайгаа гаргаж чадахгүй байгаа тул 2023 оны 07 сарын 15 өдөр багтааж нүүж гарна хэмээн уг гэрээг сунгаж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 04 дугаар гэрээний дагуу 2023 оны 07 сарын 15 өдөр хот суурин газрын гэр хорооллын бүсээс нүүн гарахаар гэрээг сунгасан. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уг гэрээний 3.1-д заасан хугацаа дуусгавар болсон. Мөн Ц. ******* нь хот суурин газраас туслах аж ахуйгаа гаргах зориулалтаар төсөл бичиж, Дархан-Уул аймгийн Орхон сум, 2 дугаар багт Энхталд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий 5000 квадрат метр талбай 5 жилийн хугацаатай Э-2004000266 дугаар бүхий газрыг газар эзэмших гэрээгээр 2020 оны 05 сарын 25 өдөр авсан байна. Тухайн үед авсан газар дээрээ туслах аж ахуйгаа одоог хүргэл гаргаагүй байгаа нь зөвхөн газар авах гэсэн санаа зорилго байна гэж үзэж хэрвээ бидний санал болгосон газрыг Ц.  ******* та авахаар бол 10000 квадрат метр газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000.000 сая төгрөг, цахилгааны зардлын нэг өрхөд ногдох 14,637.384 сая төгрөг, худаг гаргасан зардал 2,380.687 сая төгрөг, нийт 29,018.071 сая төгрөгийг 9022465 регистрийн дугаар бүхий 100190155001 тоот төрийн сангийн дансанд шилжүүлснээр танд олгох газрын эрх үүсэж 10000 квадрат метр Талбай бүхий газрыг олгох болно. Иймд Ц. ******* ид туслах аж ахуйгаа гаргахад зориулж гурван тал гэрээгээр олгосон газрын зардал болох нийт 29,018.071 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...тухайн орон нутгийн засаг даргаас Дархан сумын нутаг дээр тодорхой төрлийн мал, тэжээвэр амьтан байлгахгүй гэдэг агуулгатай Засаг даргын захирамж гарсан байна. Энэ Засаг даргын захирамж бол захиргааны акт, зайлшгүй биелэгдэх шаардлагатай байдаг. Засаг даргын захирамжийг биелүүлэх гэхээр миний үйлчлүүлэгчийн тухайд олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон гахайн фермерийн аж ахуйн зориулалттай орон байр, хашаа хороонууд зөөж тээвэрлэхэд маш их хэмжээний зардал гарах, ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Засаг даргын захирамж өнөөдрийг хүртэл биелэгдэхгүйгээр яваад байгаа. ...Засаг даргын захирамжийг биелүүлэхэд шаардагдах нүүлгэх зардлыг шийдвэрлүүлэх санал хүсэлттэйгээр удаа дараа өөрт нь хандаад бүүр болохоо байгаад эцсийн шатанд шүүхэд хандсан. Шүүхэд хандахаасаа өмнө суурьшлын зардал ямар хэмжээний зардал гарч байна вэ гэдгийг мэргэжлийн төсөвчнөөр төсөвлүүлж үзэхэд 22,438,337 төгрөгийн төсөв гарсан. ... Шинжээчийн дүгнэлтээр энэ зардлаас өндөр зардал гарсан. Тэгэхдээ бид нар нэхэмжилсэн үнийн дүнгээрээ шүүхэд энэ зардлаа нэхэмжилж байгаа. ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол ирээдүйд та нүүж очвол ийм зардал төлнө гэж утгагүй нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн ямар ч үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Ер нь төрийн байгууллага нь өөрөө ийм ойлгомжгүй, яг яах гээд байгаа нь тодорхойгүй, иргэнээ дэмжээд байгаа юм уу?, ямар байдлаар тэр нүүлгэхийг шийдэх гээд байгаа гэдэг нь ч тодорхойгүй. ...Засаг даргын захирамж нь өөрөө нүүлгэх зардал, нүүлгэх зардлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар зохицуулалт байхгүйгээс болоод өнөөдрийн энэ маргааныг үүсэх гол эх үндэс болж байгааг анхаарах ёстой гэж хэлмээр байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж гахайн байрыг нүүлгэхтэй холбоотой заалт байгаа. .... Захирамжийнхаа биелэлтийг хангуулахын тулд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гурван талт гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад талууд бүгдээрээ байсан. Гэрээгээ хүлээн зөвшөөрч байна гэж Ц. ******* өөрөө хэлж байгаа. Гэрээг байгуулахад ямар нэгэн шаардлага шахалт үзүүлээгүй, гэрээг Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан. ....Энэ үнийг авахгүйгээр, тооцохгүйгээр энэ гурван талт гэрээгээр ...та нарт шатахууны зардалд 100,000 төгрөг өгнө, өөр юм өгөхгүй. Яагаад гэвэл газрыг чинь үнэгүй, цахилгааныг чинь үнэгүй татаад өгчихлөө, худгийг чинь үнэгүй гаргаад өгчихлөө, энэ чинь бэлэн юман дээр яваад очиж байна. А тал ...туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцах, энэ хүн чинь өөрөө хариуцна гээд гарын үсэг зурчихсан. Б талд нь ...нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон шатахууны зардалд тооцож дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа. Хэрвээ энэ хүн үнэхээр нүүгээд гарчихсан байсан бол ...чиний шатахуун хэдэн төгрөг болсон бэ, аан 100 биш юм байна. Гэрээн дээр тоо тавиагүй байсан. Сүүлд өргөдлийн хариу дээр 100 мянган төгрөг өгнө гэсэн байсан. Нүүчхээд 1 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан гэж нэхэж байгаа бол өөр асуудал. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Сөрөг нэхэмжлэлийн тухайд нийт 29,018,071 төгрөгийг бүх хүмүүст нь хуваагаад, аймгийн Иргэдийн хурлын тогтоол гаргаад аймгийн Иргэдийн хурлаас сумын иргэдийн хурлын тогтоол гаргаад, бүгдийг нь төсвийн мөнгөөр санхүүжүүлээд, худгийг нь гаргаад цахилгааныг нь татаад, нийт дүнгээрээ нэг хүнд 29,018,071 төгрөг ногдож байгаа. Энэ мөнгөнөөс нь иргэдийг чөлөөлөөд, та ийм хэмжээний суурьшлын зардлаас чөлөөлөгдөж байна. Та хугацаандаа нүүгээд гарчих юм бол танд шатахууны чинь зардлыг өгье, бусад зардлаа та өөрөө хариуц, бид төрөөс гаргаж байгаа зардлыг танаас авахгүй гэдэг үүднээс гурван талт гэрээ хийсэн. Гурван талт гэрээний ач холбогдол нь яг нүүж очоод, хашаагаа татсан бол өгөх ёстой. Гэтэл энэ хүн өгсөн нөгөө 10,000 м.кв газрынх нь бараг 70 хувьд нь хашаа татаад авчихсан. Тэгээд нүү гэхээр төрийн байгууллагаас мөнгө нэхээд байдаг. 360 айлын нүүх зардлыг төр дийлэхгүй. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өг. Сөрөг нэхэмжлэлээр 29,018,071 төгрөгийг Ц. ******* оос нэхэмжилсэн. ...энэ хүний өнөөдөр шүүхэд өгчихсөн гэрээ 07 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр бус болж болзошгүй байгаа. Шүүх дээр байгаа учраас үүнийг хүчингүй болгож чадаагүй. Хэрвээ буухгүй гэвэл бид энэ хүнээс уг мөнгийг нэхэхгүй. ...Хэрвээ энэ нүүлгэх зардал гэдэг асуудлаа энэ хүн өөрөө ойлгоод шатахууныхаа зардлыг авчихъя, та нараас бас зардал гарсан юм байна. Энэ 29,018,071 төгрөгөө ч больё гэвэл заавал нэхэмжлээд байх шаардлага байхгүй. Энэ хүн буугаагүй учраас нэхэмжлэхгүй. Хэрвээ энэ хүн тэнд буухгүй гэвэл газрыг чөлөөлүүлнэ 10 га газарт 2 байшин барьчихсан байгаа. Тэрийг бид нар бүгдийг нь албан тоот өгч буулгуулна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/56 тоот захирамж, Ц. ******* ид ирүүлсэн мэдэгдэх хуудас, 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Ц. ******* ийн гомдол, Дархан сумын Засаг даргын хариу мэдэгдэх хуудас, 2011 оны 08 сарын 30-ны өдрийн №ЗГ/367 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Капитал зууч ХХК-ийн 2012 оны 11 сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан, түүний жагсаалт, гахайн фермийн барилгын фото зураг, хөрөнгийн үнэлгээ хийлгэх баримтууд, Улсын мал эмнэлгийн шинжилгээнүүд, зураг төслийн ХХК-ийн буулгах барилга байгууламж, буулгасан барилгыг буцаан барих төсөв, гахайн байр барих ажлын цалингийн нэгтгэлийн төсөв, Гахайн аж ахуйн байрны Улсын бүртгэлийн гэрчилгээ, 679 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагч ын Засаг дарга Т. а нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 04 дугаартай хамтран ажиллах гурван талт гэрээ, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 14 дугаартай тогтоол, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэх үндсэн хөрөнгийн жагсаалт, сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх үндсэн хөрөнгийн жагсаалт, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 66 дугаартай иргэдийн төлөөлөгчдийн хурлын жагсаалт, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэх үндсэн хөрөнгийн жагсаалт, итгэмжлэл зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хх-200/, 000055028 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, /хх-202/, гэрэл зураг /хх-210/, гурван талт гэрээ /хх-212-215/ зэрэг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. ******* нь хариуцагч Дархан-Уул аймаг, ын Засаг даргад холбогдуулан Дархан сумын Засаг даргын 2022 оны А/56 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, гахайн байрыг нүүлгэн шилжүүлэхэд гарах зардлыг хохиролд тооцон 22,438,337 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Орхон сум, 2 дугаар баг Энх талын туслах аж ахуйн суурьшлын бүсэд гаргасан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг нийт 29,018,071 сая төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахдаа ...Би Дархан сумын 1-р багт 2000 оноос хойш хувиараа шувуу гахайн аж ахуй эрхэлж байгаа, сумын Засаг даргын хот суурьшлын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргах тухай шийдвэрийг зөвшөөрч байгаа. ...харин гахайн аж ахуй эрхлэн явуулж буй аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ нүүлгэн зөөвөрлөхөд иргэн надаас их зардал гарах нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл Засаг даргын захирамжид нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлгүй шаардлагатай аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй бөгөөд засаг даргын захирамжаар нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан иргэд энэхүү зардлыг хариуцах нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үйлдэл байна. Иргэн миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг мэргэжлийн төсөвчнөөр тогтоолгоход 22,438,337 төгрөг байхаар гарсан тул үүнийг хариуцагч талаас учруулсан хохиролд тооцож нөхөх олговор олгох зохицуулалтын дагуу нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...2022 онд Иргэдийн төлөөлөгчийн хурлын 14-р тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга А/56 дугаартай захирамж гаргасан. Үүнтэй холбоотой туслах аж ахуй эрхэлж байгаа айлуудтай гурван талт гэрээ байгуулсан. Шатахууны зардлыг 100,000 төгрөгөөр тооцож олгож байгаа, үүнээс цааш мөнгө олгох боломжгүй, Ц. ******* той хийсэн гэрээгээр нүүж очвол 10,000 м.кв газрыг олгож байгаа, гэрчилгээг нь гаргаж өгөхөөр тохирсон гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг дүгээр гудамжны №25 тоотод амьдардаг, гахайн аж ахуй эрхэлдэг, Хаан банктай 2011 онд зээлийн гэрээ байгуулж, зээлийн хөрөнгөөр 126,1 м.кв талбай бүхий гахайн фермийн барилгыг барьсан уг аж ахуйн барилгын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Капитал зууч ХХК-наар хөрөнгийн үнэлгээ хийлгэж 24,000,000 төгрөг, уг аж ахуйн барилгыг буулгаж, барилгыг дахин барих ажлын төсвийг Дархан-Од нар ХХК-аар хийлгүүлэхэд 22,438,337 төгрөг гэж төсөвлөснийг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх-ийн 7-53 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн гахайн аж ахуй буюу 16х8 харьцаатай гахайн ферм, 4000 м.кв талбайтай газар дээрх хашаа, саравч, будааны 2 агуулах, аж ахуйн холбогдолтой бүх хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхэд гарах зардлын өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээч томилуулахаар хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий Вендо ХХК-ыг томилсны дагуу 2024 оны 03 сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 22,704,873 төгрөг гэжээ.

Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан шаардлагын хэмжээгээр 22,438,337 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулсан байна.

Дархан-Уул аймгийн ын засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/56 дугаартай Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх захирамжаар тус сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа туслах аж ахуйг, 5, 6, 7, 8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль, журмын дагуу Эрчимжсэн мал аж ахуй, Туслах аж ахуй-н суурьшлын бүсэд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн дагуу иргэн Ц. ******* ид мэдэгдэх хуудас хүргүүлж 2022 оны 6 сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх ын Засаг даргын захирамжтай маргахгүй гэж тайлбарласан бөгөөд уг захирамжийн дагуу Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт 2022 оны 5 сарын 10-ны өдрийн 04 дугаартай гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр Эрчимжсэн мал аж ахуйн шинэ суурьшлын бүсийг Дархан-Уул аймгийн Орхон сум Энхтал баг Ноён хонгор багт 10,000,000 м.кв газрыг иргэн Ц. ******* шинэ суурьшлын бүсэд туслах аж ахуйгаа бүрэн шилжүүлсний дараа гэрчилгээг Орхон сумын ЗДТгазраас олгох, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг иргэн хариуцах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэгийг Дархан сумын Засаг дарга үзүүлэх, иргэн 2022 оны 6 сарын 01-ний дотор 240 толгой мал, амьтныг хот суурин газрын гэр хорооллын бүсээс гаргах үүрэг хүлээж тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь дээрх сумын Засаг даргын А/56 дугаар захирамж, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалттай маргаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4-т Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалтын дагуу нөхөх олговор нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

Дээрх гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээний хэрэгжилтийг дүгнэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 2023 оны 5 сарын 18-ны өдрийн А/102 дугаартай захирамж гарч гэрээг цуцалсан байна. / 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/

Талууд дахин 2023 оны 6 сарын 12-ны өдрийн 04 дугаартай Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гэрээ байгуулж, өмнөх гэрээний гол нөхцөлийн талаар тусган гэрээний хугацааг 2023 оны 7 сарын 15-ны дотор байхаар тохиролцсон байх ба гэрээний үүрэг биелүүлэхийг Дархан сумын Засаг даргаас албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2023 онд өөрийн өмчлөлийн туслах аж ахуйг Дархан сумын бүсээс гаргаж Орхон туул суманд байршуулсан үндэслэлээр оршин суугаа багийн тооллогод бүртгүүлээгүй болох нь Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021-2023 оны тооллогоор тогтоогдож байна. / 2 дугаар хавтаст хэргийн 10-31 дүгээр тал/

Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна, 104.2-д Нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулна, 104.3-д Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно, 104.4-д Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь захиргааны акт буюу сумын Засаг даргын захирамжийн талаар маргахгүй, уг захирамжийн дагуу байгуулсан гэрээний талаар ч маргаагүй гэж тайлбар гаргасан боловч уг гэрээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцсон байна. Мөн захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс олгох нөхөх олговор олгож хохирлыг барагдуулж болохыг, нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулахаар хуульчилсан байх ба уг үйл баримттай холбоотой асуудлын талаар холбогдох хууль, журам тогтоогоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц. ******* ийн хариуцагч ын Засаг даргад холбогдуулан гаргасан хохирол 22,438,337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Орхон сум, баг Энхталын туслах аж ахуйн суурьшлын бүсэд гаргасан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг нийт 29,018,071 сая төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...Ц. ******* нь хот суурин газраас туслах аж ахуйгаа гаргах зориулалтаар төсөл бичиж, Дархан-Уул аймгийн Орхон сум, баг Энх талд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор бүхий 5000 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай Э-2004000266 дугаар бүхий газрыг газар эзэмших гэрээгээр 2020 оны 5 сарын 25-ны өдөр авсан. Тухайн үед авсан газар дээрээ туслах аж ахуйгаа одоог хүртэл гаргаагүй. Бидний хооронд гэрээгээр тохирсон 10,000 м.кв газрын анхны үнэ 12,000,000 төгрөг, цахилгааны зардлыг нэг өрхөд ногдох 14,637,384 төгрөг, худаг гаргасан зардал 2,380,687 төгрөг нийт 29,018,071 төгрөгийг төлсөн тохиолдолд газар авах эрх үүснэ. Иймд туслах аж ахуйгаа гаргахад зориулж гурван талт гэрээгээр олгосон газрын зардал 29,018,071 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...надад гэрээний дагуу одоогоор газар олгосон зүйл байхгүй, би нүүж очоогүй, тог цахилгаан хэрэглээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймагт 2021 онд Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, зам сангийн хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар бий болсон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэх 9 189 725 196,56 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг нэгдүгээр хавсралтаар, аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн тайланд шилжүүлэх 295 875 232,00 төгрөгийн үндсэн хөрөнгийг хоёрдугаар хавсралтаар тус бүртгэхийг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2022 оны 3 сарын 21-ний өдрийн 14 дугаартай Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай тогтоолоор зөвшөөрөл олгосон байх ба тогтоолын нэгдүгээр хавсралтын 7-д Эрчимжсэн туслах аж ахуйн суурьшлын бүсийн дэд бүтэц татах Багц-2, худаг гаргах/ Орхон сум Энхтал баг/ 26 187 564,00 төгрөг гэж бүртгэгдсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 66 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр хавсралтын 33-д гахайн аж ахуйн гадна цахилгаан хангамжид 161 011 228 төгрөг гэж бүртгэсэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 182 дугаартай тогтоолоор газрын суурь үнийг тогтоож, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтийн зориулалттай газрыг 12 000 000 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгч Ц. ******* нь би нүүлгэн шилжүүлэх тухай сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө Дархан-Уул аймгийн Орхон сумын баг, Ноён хонгорт 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй авсан уг газарт миний хүү Ц. мөн 2000 м.кв газар өвөлжөө, хашааны зориулалтаар авсан. Би өөрийн эзэмшлийн газраа хүүдээ үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж тайлбар гаргаж нотлох баримтаар Ц. ******* ид ын Засаг даргын 2020 оны 5 сарын 25-ны өдрийн А/83 дугаартай шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Орхон сумын баг, Ноён хонгорт байрлах, нэгж талбарын 4503004743 дугаар бүхий, 5000 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр иргэний газар эзэмших эрхийн 000055028 дугаартай гэрчилгээг, Ц. т сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А131 тоот шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Орхон баг Ноён хонгорт байрлах, нэгж талбарын 4503004478 дугаар бүхий 2000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын Э2004000107 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг ирүүлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч өмнө нь сумын Засаг даргын захирамжаар авсан газар дээрээ одоог хүртэл гараагүй бөгөөд дахин гэрээний дагуу 10000 м.кв газрыг авахаар бол газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг нийт 29,018,071 сая төгрөгийг төлж 10,000 м.кв газар авах эрх үүснэ гэж үндэслэлийг тодруулсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр уг газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг гэрээгээр цахилгааны зардал, худаг гаргасны зардлыг нэхэмжлэгч хариуцах талаар тохиролцоогүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Мөн өмнө нэхэмжлэгч Ц. ******* ид олгосон газар нь Дархан-Уул аймгийн ын засаг даргын 2022.04.05-ны өдөр Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай А/56 дугаар захирамжийн дагуу байгуулсан гэрээгээр олгосон газартай холбоотой гэж хариуцагч маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Шүүхээс гаргасан дараах зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээчийн ажлын хөлс орно, 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Вендо ХХК-наас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн зардал 88 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 470020240 тоот дансанд нэхэмжлэгч Ц.*******оос гаргуулж олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц. ******* ийн хариуцагч Дархан-Уул аймгийн ын Засаг даргад холбогдуулан гаргасан хохирол 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн 29,018,071 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270142 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА