Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02680

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02680

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С байранд оршин байрлах, СДХХ /Хуулийн этгээдийн регистрийн дугаар:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Г.А /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23. 1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Г.Аэд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр №3/15 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу Г.Атэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Г.А нь 4,100,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Г.Атэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 4,100,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Г.Аээс гаргуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь 100200637010 тоот дансанд төлүүлж өгнө үү.Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэжээ.

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Г.Аэд холбогдох 4,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангадас нар нь 4,100,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангадас нь 4,100,000 төгрөгийг 7 сарын хугацаанд төлж барагдуулах ба

1. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

3. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

4. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

5. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

6. 2024 оны 11 дугээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

7. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөгийг СДХХт төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч СДХХ нь хариуцагч Г.Аэд холбогдуулан Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангадастай 4,100,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 7 хувааж төлөх буюу

1. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

3. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

4. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

5. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

6. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг,

7. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсугар нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Доржсугар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангадастай 4,100,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 633,334 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 633,334 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч СДХХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 40,275 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС