| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00002/Э |
| Дугаар | 00080 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Д.Уранчимэг
Хохирогч Э.Дэлгэрцэцэг, Э.Мөнхзул
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа,
С.Батболд /интернэт холболтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч С.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Мөнхтүвшинд холбогдох 201618020200 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг, 2-р хэсгийн 06-06 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин /РД:МБ:83010215/.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхтүвшин мэдүүлэхдээ: … 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хөдөөнөөс гэртээ орж ирээд хоол идээд сууж байтал найз маань Булган аймгаас ирлээ, ирж айраг уу гэхээр нь очиж тогооны архи, айраг уусан. Тэндээс 00 цаг өнгөрч байхад би “20-33” СЭҮ улсын дугаартай Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон “Тэс Петролиум” ШТС орж түлш авах гээд эргэтэл том оврын ачааны авто машины гэрэлд цохиулаад тэгээд замынхаа баруун талаараа гарах гэтэл Prius-11 маркын машинтай мөргөлдөн осол гаргаж, Мөнхзул, Дэлгэрцэцэг нарын бие мах бодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхзул мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Улаан-Үүд рүү бараа татахаар Дэлгэрцэцэгийн хамт Prius-11 маркийн машинтай явсан. Тэгээд Баруунхараагийн яг наахан талд зогсож тамхи татчихаад хөдлөөд хурд хязгаарлагч таараад хурдаа хасчихаад аажуухан даваад байж байтал өөдөөс хурц гэрэл орж ирээд шууд мөргөчихсөн. Тэгээд нэг сэрэхэд зам дээр сэрсэн. Тэрнээс цаашаа нээх сайн санахгүй байна. Би бол маш их гомдолтой байна. Зөв зүгээр бүтэн явж байгаад Мөнхтүвшингийн буруутай үйл ажиллагаанаас болж тахир дутуу болчихлоо. Намайг түнхээ солих шаардлагатай гэсэн, миний түнх хайлаад эхэлж байна. Би одоо хагалгаа хийлгээд ч өмнөх шигээ бүтэн болохгүй, ядаж түнхний хагалгаа хийлгэчихвэл өөрөө ажлаа хийгээд ар гэрээ аваад явмаар байна. Одоо ажилд оръё гэхээр суга таягтай хүнийг ерөөсөө ажилд авахгүй байна. Надад маш хэцүү байна, С.Мөнхтүвшингөөс хохирол төлбөрөө нэхэмжилнэ, гомдолтой, хориулмаар байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Мөнхзулын хамт Улаанбаатар хотоос Оросын холбооны улс руу бараанд явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт “Монгол зоог” гэдэг хоолны газрын орчим осолд орсон. Би тухайн үед ухаангүй байсан, юу ч санахгүй байгаа. Тэгээд нэг сэрээд хартал машин мөргөлдсөн байсан. Зардал дээр өмнө нь 800,000 өгөөд сая 800,000 өгсөн гэлээ. Өмнөх 800,000 төгрөгнөөс 500,000 төгрөгний 250,000 төгрөгийг би Мөнхзулд өгсөн. Тэрнээс гадна нийтдээ өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан 1,300,000 төгрөгөн дээр одоо төлбөрөө нэмээд нийт 14,727,526 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэнээс түрүүн шүүх хурал болно гэсэн 800,000 төгрөгөө хасаад 13,927,526 төгрөг нэхэмжилж байна. Энэ зардал болохоор миний байрны зээл /байрны зээлэнд их мөнгө гарч байна/, эмчилгээний зардал, зэрэг байгаа. Миний бие махбодид үнэхээр их хохиролтой байна. Миний ахар сүүл мэдээтэй мэдээгүй хоёрын хооронд хөл байнга хазганаж, толгой тархи өвдөж байгаа. Одоо ингээд бага багаар өвчнүүд нь гарч ирээд байгаа. Тэр болгоныг эмчлүүлээд байгаа. Би осолоос болж хэвтээд, ээжийнхээ хашаа байшинг зарлаа, өөрийн ажиллуулдаг байсан лангуугаа зарлаа, одоо надад юу ч алга өөрт байсан хамаг бүхнээ зарж борлуулж байгаад арай хийж юмаа болгож байна, хохирол төлбөрөө нэхэмжилнэ, гомдолтой, хориулмаар байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт явж байхад манай найз Мөнхтүвшин миний утас руу залгаад машинаа өгөөч Улаанбаатар хот руу яваад ирье гэсэн. Миний машины даатгал болон бүх зүйлд Мөнхтүвшингийн нэр явдаг учир за тэг тэг болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө оройдоо ирээд шөнө унтаж байтал Мөнхтүвшингийн эхнэр нь залгаад зам дээр авто тээврийн осол гаргачихлаа чи эмнэлэг дээр хүрээд ирэх үү гэхэд Мөнхтүвшин, эхнэрийн хамт байсан. Хохирогч нар нь Дархан-Уул аймагруу хүргэгдсэн байсан, би энэ хэрэгт буруугүй тул хохирол төлбөрийг хариуцахгүй гэв.
Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз Э.Мөнхзулын хамт ОХУ-н Хиагт руу бараа татахаар Улаанбаатар хотоос миний “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу орж байхдаа замд зогсож машиндаа цай унд уучихаад хөдлөхдөө Дархан хот хүртэл Э.Мөнхзул машин жолоодохоор болоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал “Монгол зоог” рестораны урд асфальт зам дээр явж байтал өөдөөс машины гэрэл тусаад ирсэн. Тэгсэн Э.Мөнхзул “Өө гэлүү юу гэлээ” нэг юм хэлээд жолоогоо дарах шиг болсон байх өөдөөс машин ирээд мөргөөд осол болсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/
Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзул мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Э.Дэлгэрцэцэг бид хоёр ОХУ-н Улаан- Үдээс бараа татахаар Э.Дэлгэрцэцэгийн “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг Э.Дэлгэрцэцэг жолоодоод гарсан. Сэлэнгэ аймаг Баянгол сум орохоос өмнө Хараа голын гүүрний ойролцоо цайны газрын тэнд зогсож би тамхи татаад хэсэг байж байгаад хөдөлсөн. Би жолоо бариад миний хажууд Э.Дэлгэрцэцэг суугаад явсан. “Монгол зоог” рестораны урд талын асфальт зам дээр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мөнхтүвшин утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм. 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед С.Мөнхтүвшингийн эхнэр миний утас руу залгаад С.Мөнхтүвшин зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гүндэгмаа мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын эмнэлгээс миний утас руу залгаад танай нөхөр С.Мөнхтүвшин осол гаргасан байна. Нөгөө 2 хүний биеийнх нь байдал муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол С.Мөнхтүвшин байж байсан. Нөгөө хоёр хүнийг нь Дархан руу эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12776
1.Дэлгэрцэцэгийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12777
1.Э.Мөнхзулын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/
Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан №63 тоот дүгнэлт:
1. Тоёота ланд крузер 80 маркийн “20-33” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Toyota Prius-11” маркийн “18-93” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Мөнхзул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтанд С.Мөнхтүвшин мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн найз Л.Бат-Эрдэнэтэй утсаар яриад түүний эзэмшлийн “20-33” СЭҮ улсын дугаартай Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад хөдөө явчихаад тус өдрийн 21 цагийн үед Баруунхараад гэртээ ирсэн. Тэгээд тус өдрийн 23 цагийн үед манай найз Бандиа Булганаас ирж байна гэхээр гарч Хүрэл-Өлзий төвийн гадаа уулзсан. Намайг очиход уг төвийн гадна машинтай сууж байсан тэгээд Булганы айраг авчирсан гээд хийж өгөхөөр нь 0,5 литрийг уусан мөн Монгол архи хийж өгөхөөр нь уучихаад юм ярьж сууж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад бензин хийхээр “Тэс петролиум” шатахуун түгээх станц руу Монгол зоог ресторан өнгөрөөд асфальт замаар явж байтал өөдөөс ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй ирсэн. Тэгсэн гэрэл нь гялбаад зам харагдахгүй баримжаа алдахаар нь жолоогоо баруун гар тийш дартал замаас гарах гэж байсан. Тэгэхээр нь эргүүлээд сандрахдаа зүүн гар тийш жолоогоо дарсан чинь эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн... /ХХ-ийн 85 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-8-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-14-р хуудас/, Жолоочийн согтуурлын хэмжээ 0,48 гарсан тэмдэглэл /ХХ-ийн 15-р хуудас/, Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /ХХ-ийн 63-68-р хуудас/, Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай авто машиныг 10 сая төгрөгөөр үнэлж битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-н 20-р хуудас/.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: С.Мөнхтүвшин нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 94 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Мөнхтүвшин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз Э.Мөнхзулын хамт ОХУ-н Хиагт руу бараа татахаар Улаанбаатар хотоос миний “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу орж байхдаа замд зогсож машиндаа цай унд уучихаад хөдлөхдөө Дархан хот хүртэл Э.Мөнхзул машин жолоодохоор болоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал “Монгол зоог” рестораны урд асфальт зам дээр явж байтал өөдөөс машины гэрэл тусаад ирсэн. Тэгсэн Э.Мөнхзул “Өө гэлүү юу гэлээ” нэг юм хэлээд жолоогоо дарах шиг болсон байх өөдөөс машин ирээд мөргөөд осол болсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзул мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Э.Дэлгэрцэцэг бид хоёр ОХУ-н Улаан- Үдээс бараа татахаар Э.Дэлгэрцэцэгийн “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг Э.Дэлгэрцэцэг жолоодоод гарсан. Сэлэнгэ аймаг Баянгол сум орохоос өмнө Хараа голын гүүрний ойролцоо цайны газрын тэнд зогсож би тамхи татаад хэсэг байж байгаад хөдөлсөн. Би жолоо бариад миний хажууд Э.Дэлгэрцэцэг суугаад явсан. “Монгол зоог” рестораны урд талын асфальт зам дээр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мөнхтүвшин утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм. 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед С.Мөнхтүвшингийн эхнэр миний утас руу залгаад С.Мөнхтүвшин зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гүндэгмаа мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын эмнэлгээс миний утас руу залгаад танай нөхөр С.Мөнхтүвшин осол гаргасан байна. Нөгөө 2 хүний биеийнх нь байдал муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол С.Мөнхтүвшин байж байсан. Нөгөө хоёр хүнийг нь Дархан руу эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12776 1.Дэлгэрцэцэгийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12777 1.Э.Мөнхзулын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан №63 тоот дүгнэлт: 1. Тоёота ланд крузер 80 маркийн “20-33” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Toyota Prius-11” маркийн “18-93” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Мөнхзул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Мөнхтүвшинг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Мөнхтүвшинд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэг болгон өөрчилөн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Мөнхтүвшинг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан нь тогтоогдож байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа боловч хохирогч нар гомдолтой, бусдад учирсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй ба түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Мөнхтүвшин уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан нийт хохирол төлбөрөөс хохирогч Э.Дэлгэрцэцэгт 500000 төгрөг бэлнээр, 2 тооны хонь /харилцан тохиролцсон үнэлгээ 300000 төгрөг/, нийт 800000 төгрөг төлж, “Toyota Prius-11” загварын суудлын авто машин худалдан авч өгсөн /ХХ-н 133-р хуудас/, 2017 оны 06-р сарын 06-нд 800000 төгрөг төлсөн, хохирогч Э.Мөнхзулд 2016 оны 10-р сарын 06-нд 1500000 төгрөг бэлнээр төлсөн /ХХ-н 107-р хуудас/, 2017 оны 01-р сарын 13-нд 500000 төгрөг төлсөн /ХХ-н 184-р хуудас/, 2017 оны 05-р сарын 10-нд 253000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзул шүүх хуралдаанд шүүгдэгч С.Мөнхтүвшингөөс: Түнхний хиймэл үений хагалгааны төлбөр 9600000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 250000 төгрөг, түнхний яс хайлалтыг тогтоолгож зураг авхуулсан 45000 төгрөг, 2017 оны 06-р сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд ирсэн замын зардал 41000 төгрөг, 2017 оны 07-р сарын 25-нд шүүх хуралдаанд ирсэн замын зардал 50000 төгрөг, эмчилгээ сувилгааны төлбөр 210000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаанд явсан замын зардал 110000 төгрөг гэх мэт нийт 10600000 төгрөг нэхэмжилж хавтаст хэрэгт ГССҮТөвийн 2016 оны 09-р сарын 13-ны КТГ цээж толгойн зураг авхуулсан баримт, Нахиа импекс ХХК, Баруун зүүн эх сувилалын баримт, Магнай петролиум, Петростар ХХК-н шатахууны баримт, /ХХ-н 105, 106-р хуудас/, Мөнгөн гүүр эмнэлэгийн баримт /ХХ-н 1135-р хуудас/, 2016 оны 12-р сарын 05-нд шүүхэд гаргасан баримтаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн төлбөр /ХХ-н 158-р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний зардлын баримт /ХХ-н 159-163-р хуудас/, эмч, эмнэлэг, байцаагчруу утсаар ярьсан зардал гэх баримтууд /ХХ-н 164-р хуудас/, эмийн сангаас эм тариа авсан баримт /ХХ-н 165-р хуудас/, бензиний зардлын баримтууд /ХХ-н 166-167-р хуудас/, өмгөөлөлийн хөлс төлсөн баримт /ХХ-н 168-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /ХХ-н 169-р хуудас/, 2017 оны 12-р сарын 13-нд шүүх хуралдаанд ирсэн зардлын баримт /ХХ-н 179-р хуудас/, шинээр Э.Мөнхзул, С.Мөнхтүвшин нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан “Э.Мөнхзулын зүүн түнхний хиймэл үений хагалгаанд орох, хиймэл үений протезийн төлбөр 9600000 төгрөгийг С.Мөнхтүвшин хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсон” гэрээ, амбулториор эмчлүүлэгсдийн карт, Мед Монгол ХХК-ны 2016 оны 01/198 дугаартай албан бичиг, Мөнгөн гүүр эмнэлгийн 2016 оны 11-р сарын 10-ны дижитал рентген оношилгооны дүгнэлт, өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, “Мөнгөн гүүр” эмнэлгийн түнхний яс хайлалтын зураг авсан төлбөрийн баримт, Алхана трейд ХХК-н шатахууны баримт, нотариатын баримт, 2017 оны 07-р сарын 20-ны өдрийн нөхөн сэргээх шавар эмчилгээ, рашаан сувилалын баримт, Нөхөн сэргээх эмчилгээний замын зардлын баримт зэрэг холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байх тул дээрхи хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Мөнхзулд олгох нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгээс шүүх хуралдаанд шүүгдэгч С.Мөнхтүвшин болон иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс: Эмчилгээний зардал 1391735 төгрөг, Таяг тэргэнцэр авсан зардалд 280000 төгрөг, шатахууны зардал 482750 төгрөг, ахуйн зардал 367800 төгрөг, утасны төлбөр 332560 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 647000 төгрөг, байрны зээлийн төлбөрт 6029874 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 2692000 төгрөг гэх мэт нийт 13927506 төгрөг нэхэмжилж хавтаст хэрэгт АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн төлбөрийн баримтууд /ХХ-н 109-р хуудас/, ГССҮТөвийн КТГ-ийн цээж, толгойн зураг авхуулсан баримтууд /ХХ-н 110-р хуудас/, Нарантуул-2 зардлын баримтууд /ХХ-н 111-112-р хуудас/, Энхэс ХХК-н эм тарианы баримтууд /ХХ-н 113-р хуудас/, “Анко” ХХК-н 2016 оны 02-р сарын 17-ны тодорхойлолт /ХХ-н 114-р хуудас/, Төрийн банк, Э.Дэлгэрцэцэг нарын хооронд 2013 оны 10-р сарын 01-нд байгуулсан орон сууцны зээлийн, барьцааны гэрээнүүд /ХХ-н 115-120-р хуудас/, авто машины даатгалын баримт, Нарантуул-2 худалдааны төвд лангуу ажиллуулах түрээсийн гэрээ /ХХ-н 122-123-р хуудас/, шинээр 2017 оны 01 сарын 26, 2017 оны 03 сарын 13-нд тус тус өмгөөлөлийн хөлс төлсөн баримт, петровис, шунхлай, Тэс, сод Монгол грүппийн түлш шатахууны баримтууд, “Петростар” ХХК Барагшуун фарм-1 ХХК, Тавин ус эмийн сан, монос Улаанбаатар, Тэс-Од ХХК, ТЭФТрейд ХХК, Аагфарма, Тавин-Ус зэрэг эмийн сангийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны тулга” бүрэн дунд сургуулийн 2017 оны 03-р сарын 14-ны 1/45 дугаартай тодорхойлолт, 2013 оны 10-р сарын 11-нд Төрийн банк, Э.Дэлгэрцэцэг нарын хооронд байгуулсан орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “Ковер мед” ХХК, Юнителийн тооцооны баримт, таяг тэргэнцэрийн төлбөрийн голомт банкны баримт, Нарантуул-2, хангид эмийн сангийн баримт, “Хуулийн хөтөч” ХХН-н өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, бусад зардлын баримт зэрэг холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байх тул дээрхи хохирол төлбөрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн тул гаргуулж хохирогч Э.Дэлгэрцэцэгт олгох нь зүйтэй байна гэж тус тус дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, С.Мөнхтүвшингийн ¹ 433637 дугаартай B,С,D,Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх, энэ хэрэгт мөрдөн байцаагчийн битүүмжилсэн иргэний хариуцагч Л.Бат-Эрдэний эзэмшлийн Toyota Landcriuser 80 загварын 20-33 СЭҮ тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс Э.Мөнхзулын биед хүнд, Э.Дэлгэрцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар С.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасч, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Мөнхтүвшинд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч С.Мөнхтүвшингөөс 10600000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26-р хороо 3-682 тоотод оршин суух Энэбишийн Мөнхзулд, иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс 13927506 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 69-1001 тоотод оршин суух Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Мөнхтүвшингийн 433637 дугаартай В,С,D,Е ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шийтгэх тогтоолын хамт шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхийг шүүгчийг туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн Toyota Landcriuser 80 загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс зохих төлбөрийг тооцон гаргуулахаар уг тээврийн хэрэгслийг ШШГЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9-р зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргаж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.