Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0452

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч Т.Б*******т холбогдох Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д*******гийн дүгнэлт бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах заалтыг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалтад зааснаар гэж, Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт 1000 нэгжээр торгох гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах

эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Хариуцагч Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч Т.Б******* нь Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д*******гаас гаргасан прокурорын дүгнэлтийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч Т.Б******* нь тухайн зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 -д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д*******гийн Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч Т.Б*******т холбогдуулан гаргасан ...Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч Т.Б*******ын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Будлан эх хишиг ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгосон шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Д.ЧАНЦАЛНЯМ