Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02682

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02682

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, ГФ ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Н.Э /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 373,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.З нь ГФ ББСБ-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 01 сарын 24-ний өдөр 138987 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Н.З нь 2022 оны 01 сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 86199007 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Н.Зэс цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 150,000 төгрөг, зээлийн хүү 188,355 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,061 төгрөг, нийт 373,416 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. ГФ ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Н.Зэс цахим зээлийн гэрээний үүрэгт 373,416 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ГФ ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Зд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 373,416 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагч Н.З нар 373,416 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Н.З 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдрийн дотор 273,416 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК нь хариуцагч Н.Зд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 373,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Н.Зтэй 373,416 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Н.З 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдрийн дотор 273,416 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагч Н.Зтэй 373,416 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Н.З 2024 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдрийн дотор 273,416 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ГФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,853 төгрөгийн 50 хувь буюу 5,926.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 5,926.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 5,926.5 төгрөгийг хариуцагч Н.Зэс гаргуулж, нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС