Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02822

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02822

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  байранд оршин байрлах,БТСХны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  тоот хаягт оршин суух, Н.Э /РД:8/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 517,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э нь Чингэлтэй дүүргийн ....... тоот, хаягт суудаг бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох нийт 517,500 төгрөгийг төлөөгүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу Н.Эээс СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр 517,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:БТСХны нэхэмжлэлтэй, Н.Эт холбогдох 517,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Этэй 317,500 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч Н.Э 317,500 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 79,375 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчБТСХ нь хариуцагч Н.Эт холбогдуулан СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 517,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Этэй 317,500 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Н.Э 317,500 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 79,375 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Этэй 317,500 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Н.Э 317,500 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 79,375 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 79,375 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтланБТСХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,000 төгрөгийн 50 хувь буюу 8,500 төгрөгийг буцаан олгож, үлдэх 8,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 10,175 төгрөгийг хариуцагч Н.Эээс гаргуулж, нэхэмжлэгчБТСХнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС