Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00142

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Хоирогч                                                  Ч.Ванчинсүрэн

                        Хохирогчийн өмгөөлөгч                        Ч.Мөнгөнцэцэг

                        Шүүгдэгч                                                     О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Б холбогдох 1732000000048 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн О Б РД:/МЭ/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг гэх газарт иргэн Я.В маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролын мөнгийг төлсөн гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.В мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим би гэрээсээ гараад Б хажуугийн уурхайд сүү өгөх ёстой байсан тэрийгээ өгчихөөд Б  таараад мэндэлээд эхнэр нь надруу дайрсанаас л энэ зүйл болсон. Б аккумлятораа барьцаанд тавиад манай эхнэрээс юм аваад явсан байсан. Би юу авсанг нь мэдэхгүй ямар ч байсан 23500 төгрөг авах ёстой байсан. Сүүлд нь аккумлятораа авъя гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаас болоод Б эхнэр А надруу дайрсан тэгэхээр нь би хэлсэн би эмэгтэй хүнтэй янз бүр болмооргүй байна гэж хэлээд би Б түүний эхнэр хоёрын гарыг барьчихсан байсан тэрийгээ санаад бусдыг нь санахгүй байгаа юм. Д гээд манай охин намайг барьж байгаагаар л сэргэсэн л дээ. Урьд нь бидний хооронд таарамжгүй харьцаа нээх их байгаагүй гэжээ. 

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.А мэдүүлэхдээ: ... В нь тухайн өдөр надтай хэрүүл хийж байгаад намайг 2 удаа гараараа цохисон.Тэгээд намайг газарт унах үед миний өмсөж байсан цамцаар намайг боосон. Тэр үед манай нөхөр В цохиод миний дээрээс босгосон....Миний харсанаар миний нөхөр Батсайхан нь В нүүр, шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж харагдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч В.Д мэдүүлэхдээ:  “..2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ бие засах гээд гарсан чинь манай хөрс айлын Б ахын гэрийнх нь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь харсан чинь манай аав байхаар нь яваад очсон чинь А, Б нар байсан.Тэгээд тэр хоёр манай аавын хажууд зогссон манай аав цээж нүцгэн амнаас нь цус гарсан манай аав Б ах хоёр барилцсан зогсож байхаар нь би аавыгаа салгаж аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас

            Мөрдөн байцаалтанд гэрч М мэдүүлэхдээ: “...Тэр үед намайг машин дотроо байж байхад Б нь нэг махлаг тарган ахтай хэрүүл хийгээд зогсож байхад нь цаанаас нь Б эхнэр нь гарч ирээд тэр махлаг ахтай юм яриад л байх шиг байсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө махлаг ах Б эхнэрийг цохиод унах үед нь дээр нь гараар хоолойг нь боож байхад нь Б нөгөө махлаг ахын толгой руу хоёр цохисон....Тэр үед нөгөө махлаг ах цээж нүцгэн хамар амнаас нь цус гарсан байсан....Миний харсанаар Батсайхан нь нөгөө махлаг ахыг нүүр шанаа хэсэг рүү хоёр удаа цохисон...Ямар ч байсан нөгөө ахын нүүр амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

            Шинжээчийн №222 дугаартай “...В биед тархи доргилт, уруулын дотор талд язарсан шарх, баруун хацрын дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гарын бугалганд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шанаа, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч О.Б хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/ иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 29- хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 30-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:      

           

            Шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг гэх газарт хөрш айлын  эзэн Я.В маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Ч.В биед тархи доргилт, уруулын дотор талд язарсан шарх, баруун хацрын дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гарын бугалганд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун шанаа, урууланд зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, О.Б өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1.Шүүгдэгч Боржигон овгийн О.Б хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн О.Б дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. О.Б авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ