Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/43

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2, 37.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Э.БатЭрдэнийг давтан үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Б.Биндэръяад хүч хэрэглэн хүчиндэж хүнд хор уршиг учруулсан” гэснийг “гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн,

               - 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Бат-Эрдэнийг 5 жил 4 сар 08 хоног хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

                - 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 5 жил 4 сар 08 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад 4 эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

               Хоёр. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.БатЭрдэнэ нь шийтгэх тогтоол гарснаас хойш 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

                Гурав. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

                Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

ШҮҮГЧИД                 О.БААТАРСҮХ

                                 Б. СҮХГОМБО