Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0424/З |
Дугаар | 128/ШШ2019/0445 |
Огноо | 2019-07-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0445
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Төрийн банк ХХК-ийн гомдолтой, Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төрийн банкны гомдолтой Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******гийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулхаар шүүхэд хандсан.
Гомдол гаргагч талаас Монголбанкны улсын байцаагч Б.М*******гийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхөөр болсон тул гомдлоосоо татгалзаж байгаа тул хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******д холбогдуулан гаргасан Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******гийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу гомдол гаргагч Төрийн банк ХХК гомдлоосоо татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******д холбогдуулан гаргасан Монголбанкны улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Б.М*******гийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл/гомдол/ гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ