Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02870

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02870

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,хаягт оршин байрлах, ЦК ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Б.Б /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 493,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Бнь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай ББСБ-ын Kmobimn цахим зээлийн үйлчилгээнд 34704 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 350,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 25,400 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй, тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4.2.3-т Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн тус гэрээний 5.1.5-т зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.

Гэтэл зээлдэгч Б.Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 279,800 төгрөг, шимтгэл үлдэгдэл 0 төгрөг, хүүгийн үлдэгдэл 213,394 төгрөг, нийт 493,194 төгрөг. Хариуцагч Б.Бнь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 34704 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 279,800 төгрөг, шимтгэл 0 төгрөг, 213,394 төгрөг, нийт 493,194 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, ЦК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 493,194 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Б.Бнар 493,194 төгрөгийн хэмжээнд эвлэрч, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Хариуцагч Б.Б493,194 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 493,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Б.Бнар 493,194 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.Б4 сарын хугацаанд төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Б.Бнар 493,194 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Б.Б2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 123,298.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ЦК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,450 төгрөгийн 50 хувь буюу 7,725 төгрөгийг буцаан олгож, үлдэх 7,725 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 7,725 төгрөгийг хариуцагч Б.Батцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС