Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0413

 

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Х******* ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж*******/J*******/ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монголбанкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 0050046, 005105 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Х******* ХХК-ийн гомдолтой захиргааны хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Уг хэргийн шүүх хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 28.2.3-т төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болно гэж заасныг тус тус үндэслэн Х******* ХХК нь Монголбанкны хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 0050046, 005105 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлоосоо бүхэлд нь татгалзаж байгаа тул уш захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар

зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу гомдол гаргагч Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж*******/ J*******/-ээс Монголбанкны Хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарт холбогдуулан гаргасан ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х******* ХХК-д оногдуулсан 0050046, 0050105 тоот шийтгэлийн хуудаснуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу гомдол гаргагч Х******* ХХК гомдлоосоо татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х******* ХХК-иас Монголбанкны Хяналт шалгалтын газрын тусгай хяналтын албаны ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарт холбогдуулан гаргасан ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу ахлах хянан шалгагч Г.Д*******, хянан шалгагч Б.Х******* нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х******* ХХК-д оногдуулсан 0050046, 0050105 тоот шийтгэлийн хуудаснуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ