| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/02403/И |
| Дугаар | 182/ШШ2024/02877 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/02877
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2024/02877 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоот хаягт оршин суух, Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гг
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Б миний бие нь 1963 онд төрсөн. Энэ жил 61 нас хүрсэн. Миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилд орсон гарсан тушаалын хуулбарыг авчир гэсэн. Гэвч миний бие нь хөдөлмөрийн дэвтрээ хаяж гээгдүүлсэн мөн орсон гарсан тушаалын хуулбар нь миний ээж болон овоглож байсан аавын нэрээр тус тус гарч ирсэн бөгөөд тухайн тушаалын эзэн нь мөн гэдгээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн болно. Миний ээж болох Өлзийжаргалын Надмидцэрэн намайг 17 насандаа төрүүлж байсан бөгөөд аавгүй өсөж байсан намайг өөрийн ах болох Өнөржаргалын Төөрүүлээр овоглож байсан билээ. Миний бие нь 1979-1982 онд Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн сургуулийг төгссөн /Төөрүүлээр овоглосон/. 1982 оны 06 сарын 07-ны 56 тоот тушаалаар Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газарт анх ажилд томилогдож байсан бөгөөд тухайн тушаал Төөрүүлийн Батдорж гэж гарч ирсэн. 1985 оны 06 сарын 20-ны 76 тоот тушаалаар цэргийн албанд явах болж халагдсан тухайн тушаалын хуулбар ээжийн нэрээр буюу Н.Б гэж гарч ирсэн. Цэргийн албыг түр хааж 1985 оны 10 дугаарын сарын 20-ны 31 тоот тушаалаар Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа, Төвийн Геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр ангид өрмийн мастераар ажилд орж байсан. 1985-1991 онд нэр орсон тушаалын хуулбаруудыг авахад зарим дээр нь Төөрүүл зарим нь огт овоггүй тушаалууд гарч ирсэн болно. Тухайн байгууллага нь 1991 оноос Геологи шинжилгээний Улаанбаатар нэгдэл 1994 оноос хувьчлагдаж, Алмаас ХК болж нэрээ өөрчилж байсан болно. Миний бие нь Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа геологийн удирдах газарт 1982 оны 06 сарын 07-оос 1985 оны 06 сарын 20 хүртэл, мөн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа, Төвийн Геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр ангид 1985 оны 10 сарын 20-оос 2002 он хүртэл ажилласан билээ.
Иймд намайг 1982 оны 06 сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, 1985 оны 10 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү, мөн тухайн тушаалын хуулбар дээрх Төөрүүлийн Батдорж, Н.Б нь 1 хүн гэдгийг минь тогтоож өгнө үү. Аав Төөрүүл ээж Надмидцэрэн хоёр маань хоёулаа нас барсан бөгөөд нас барсны гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг нь нотариатаар батлах боломжгүй мөн төрөл садангийн лавлагаа авах гэхэд аав маань Өнөржаргал Төөрүүл ээжийг маань Өнөржаргал гэх овгийг Үнэржаргал Надмидцэрэн гэж тэмдэглэснээс болоод эцгийн нэр зөрсөн гэх шалтгаанаар төрөл садангийн лавлагаа гаргах боломжгүй гэж Улсын бүртгэлийн байцаагч хэлсэн болно. Иймд энэ бүх байдлыг минь харгалзан үзнэ үү. Хамт ажиллаж байсан 1 гэрчийн бичиг баримтыг хавсаргасан болно гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Н.Б нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Геологи Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
1985 оны 10 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа, Төвийн Геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр ангид өрмийн мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын лавлагаа, Архивын газрын 2019.07.31-ний өдрийн 729 дугаар албан бичиг, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн удирдах газрын даргын 1982.06.07-ны өдрийн 56 дугаартай тушаал, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн удирдах газрын даргын 1985.07.22-ны өдрийн 76 дугаар тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын даргын 1985.10.20-ны өдрийн 31 дугаар тушаал, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын даргын 1988.02.12-ны өдрийн 10 дугаар тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын 1988.10.27-ны өдрийн 113 дугаар тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын даргын 1988.11.25-ны өдрийн 35 дугаар тушаал, тушаалын хавсралт, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын даргын 1991.02.12-ны өдрийн 01 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник мэргэжлийн сургуулийн захирлын тушаал, тушаалын хавсралт, 2024.03.06-ны өдрийн 0149 дугаартай итгэмжлэл, Г.Нийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн.
3.Шүүхийн журмаар гэрч БНМАУ-ын хүн амын регистрийн карт, төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.04.30-ны өдрийн 1408 дугаартай албан бичиг, Геологи шинжилгээний Алмаас ХК-ийн захирлын тушаалын хавсралт, Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Улаанбаатар нэгдлийн даргын 1993.06.24-ний өдрийн 30 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Хүнд үйлдвэрийн яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын тушаалууд, гэрч Н.Сийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Сийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Н.Б нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газарт өрмийн мастераар,
1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр анги, Төвийн геологийн экспедиц, Геологи шинжилгээний Улаанбаатар нэгдэл, Алмаас ХК-д өрмийн мастераар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн удирдах газрын даргын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тушаал,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 5 дугаар ангийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаал,
БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 5 дугаар ангийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тушаал,
Алмаас ХК-ийн Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа,
Н.Бийн өрмийн мастерын 5 зэргийн үнэмлэхний хуулбар, ХААТР-1 БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Төрөгсдийн бүртгэх анкет, ХААТР-15 гэрлэснийг бүртгэх анкет,
Геологи шинжилгээний Алмаас ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 53 дугаар тушаалын хавсралт,
Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Улаанбаатар нэгдлийн даргын 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тушаал, түүний хавсралт,
Хүнд үйлдвэрийн яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын 1990 оны 11 сарын 29-ний өдрийн 152 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1982 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 29/36 дугаар тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн Удирдах газрын даргын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаал, түүний хавсралт,
Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 5 дугаар ангийн даргын 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тушаал, түүний хавсралт,
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн улсын дээд, тусгай дунд, техник-мэргэжлийн боловсролын хорооны харьяа Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1-24 дүгээр тушаал, түүний хавсралт,
Төвийн геологийн экспедицийн /хуучин нэрээр 1991 оноос Геологи шинжилгээний Улаанбаатар нэгдэл, 1994 оноос хувьчлагдаж Алмаас ХК болж нэр,хэлбэрээ өөрчилсөн талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа,
гэрч Н.Сийн мэдүүлэг, Н.С, Г.Нийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Н.Бийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Б/-ийг 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны хүртэл БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газарт өрмийн мастераар,
1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 9 дүгээр анги, Төвийн геологийн экспедиц, Геологи шинжилгээний Улаанбаатар нэгдэл, Алмаас ХК-д өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС