| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03789/И |
| Дугаар | 182/ШШ2024/02897 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/02897
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2024/02897 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байранд байрлах, ГБХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, Ц.Г /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,175,963.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ190558826 тоот зээлийн гэрээ байгуулж, 12,900,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч Ц.Г нь ЗГ1905158826 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 201 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024.06.03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 1,953,440.86 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 195,322.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,199.67 төгрөг, нийт 2,175,963.33 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч Ц.Гаас Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,175,963.33 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ГБХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Гад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х болон хариуцагч Ц.Г нар 2,175,963.33 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ц.Г 6 хувааж дараах байдлаар төлөх болно.
Үүнд: 1. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг,
2. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг,
3. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг,
4. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг,
5. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг,
6. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 425,963.33 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ГБХК нь хариуцагч Ц.Гад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,175,963.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х болон хариуцагч Ц.Г нар 2,175,963.33 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ц.Г 6 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 425,963.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х болон хариуцагч Ц.Г нар 2,175,963.33 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ц.Г 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 425,963.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,766 төгрөгийн 50 хувь буюу 24,883 төгрөгийг буцаан олгож, үлдэх 24,883 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 24,883 төгрөгийг хариуцагч Ц.Гаас гаргуулж, нэхэмжлэгч ГБХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС