| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03062/И |
| Дугаар | 182/ШШ2024/02898 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/02898
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2024/02898 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,т оршин байрлах, МК ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Д.Д /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,733,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д.Д нь МК ББСБ ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ20211217х тоот Зээлийн гэрээ байгуулж 4,274,910 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан болно.
Зээлдэгч нь МК ББСБ ХХК-иас олгосон зээлээр iphone 12 promax 128 загварын гар утас худалдан авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,555,981 төгрөг, үндсэн хүү 1,848,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,926 төгрөг, нийт 4,733,084 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 4,733,084 төгрөгийг Доржжанцан овогтой Дамдинбазараас гаргуулж, өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: МК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Дт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С нэхэмжлэлийн шаардлагаас 328,926 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Д 4,404,158 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Д 6 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны 2,404,158 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч Д.Дт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,733,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С нэхэмжлэлийн шаардлагаас 328,926 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Д 4,404,158 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Д 6 хувааж төлөх буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны 2,404,158 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С нэхэмжлэлийн шаардлагаас 328,926 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Д 4,404,158 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Д 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны 2,404,158 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан МК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,679.34 төгрөгийн 50 хувь буюу 45,339.67 төгрөгийг буцаан олгож, үлдэх 45,339.67 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 42,708 төгрөгийг хариуцагч Д.Даас гаргуулж, нэхэмжлэгч Межик капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС